Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал хуралдаж өнгөрсөн дөрвөн жилийн алдаа,онооныхоо талаар хуралдсан байна.
Бээжингээс Лондон хүртэлх олимпийн циклийг удирдсан “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар ажлаа хүлээлгэн өгчээ.
Бразилийн олимп хүртэл ширэн бээлийтнүүдийг УИХ-ын гишүүн О.Содбилэг удирдан ажиллахаар томилогджээ. Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга П.Сэрдамба ажиллахаар сонгогджээ.
Спортын түүхэнд дэх хамгийн залуу нарийн бичгийн даргаар тодорч буй түүний хувьд жингийнхээ залуу тамирчдад халаагаа өгч, холбооны ажилд хүчин зүтгэхээр шийдсэн бололтой.