Ирэх оны төсөв хэл ам дагуулан батлагдлаа. Юутай ч энэ төсөвт сөрөг хүчний байр суурь, бусад мэргэжилтнүүдийн санаа бодол тусгагдсангүй. Нийтэд нь авч үзэх юм бол нийгмийн халамжийн чиглэлд юу ч тусгасангүй. Иргэдэд хүртээл муутай төсөв боллоо. Харин ихэс дээдэст ямар ч задаргаагүй, бүхэлдүү төсвийг баталж өгсөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс би энгийнээр тайлбарлан хүргэе.
Иргэн Дорж ямар ч зураг төсөл, хөрөнгө мөнгөний тооцоо гаргалгүй дөрвөн давхар хаус барина хэмээн 200 сая төгрөг төсвөөс аваад 100 саяар нь хаус бариад 100 саяыг хувьдаа завшиж болох нь. Бүр болохгүй бол 50 сая төгрөгөөр чанар муутай байшин бариад 150 саяыг халаасалж болох аж.
Яадгийм, 20 саяар нэг муу амбаар шахуу юм бариад 180 саяыг халаасласан ч болно гэсэнтэй адилхан төсвийн төслийг олонхийн бүлэг хүч түрэн батлуулахаар зэхэж байна. Ямар ч хараа хяналтгүйгээр батлуулах гэж байна гэсэн үг. Хамгийн ойрын жишээ өгүүлэхэд, 2013 оны төсөвт зураг төслийг нь хийгээгүй 3000 хүний багтаамжтай хорих анги барих тухай дурдагдсан аж. Налайх дүүрэгт барина гэж тодотгосон хэрнээ зураг төсөл нь байхгүй. Уг нь Төсвийн тухай хуулиар зураг төсөл нь гараагүй барилга байгууламж барих хөрөнгийг төсөвт тусгадаггүй номтой ч тэд ийн хууль зөрчиж байна.
Түүнчлэн огт зураг төсөл нь гараагүй 20 орчим сургууль, цэцэрлэгийн барилгын мөнгө ирэх оны төсөвт тусгагдсан байгаа. Тэгэхээр дээрх жишээгээр бол Налайхад баригдах хорих ангийн барилгын мөнгийг төсөвт зургаан тэрбум гэж суулгаад Хууль зүйн сайд дөрвөн тэрбумаар нь барилгаа бариад, хоёр тэрбумыг нь бусадтайгаа завшиж болохоор харагдаж байгаа биз дээ. Мөн төсөвт зураг төсөл нь гараагүй, хөрөнгө мөнгөний задаргаагүй 20 цэцэрлэг барих тухай суулгасан нь ч үүнтэй адил. Өөрөөр хэлбэл БШУ-ны сайд таван тэрбум төгрөгөөр таван цэцэрлэг барина уу, нэгийг бариад бусдыг нь халааслана уу огт хамаагүйтэй адилхан. Энгийнээр тайлбарлаж хэлэхэд бидний өмнө ийм л төсөв батлагдах цагаа хүлээж байна.
Юутай ч олонхийн бүлэглэл хэмжээлшгүй эрх эдэлж байгаа шигээ яамдын сайд, агентлагийн дарга нарт зориулсан төсөв УИХ-д өргөн барьсан нь олны шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ. Засаг барьж, УИХ-д олонхийн эрх эдэлж, Үндсэн хуулийн цэц дээр хүртэл гараад суучихсан тэдэнд юу дутах вэ. Мэдээж, ганц дутаж байгаа зүйл нь мөнгө бололтой. Үүнийгээ тэд өргөн барьсан төсвийн төслөөрөө дээрх байдлаар нотлон харууллаа. Тэдний боловсруулсан төсвийн төсөл нийгмийн халамжид чиглэсэн, иргэдэд хандсан зүйл огт байхгүй зөвхөн эрх мэдэлтнүүдэд ямар ч задаргаагүйгээр өгсөн нь шүүмжлэл дагуулахаас өөр аргагүй байдалд. хүргэсэн. Өөрөөр хэлбэл, иргэн Болдод ямар ч хүртээлгүй, БШУ-ны сайд Л.Гантөмөрийн багцад ямар ч хуваарилалтгүйгээр цэцэрлэг сургууль барь, хэмжээ багтаамж нь хамаагүй хэмээн учир битүүлэг мөнгө өгч байгаатай адил зүйл юм.
Энэ учир битүүлэг төсвийн цаана олигархи бүлэглэлийн эрх ашгаас эхлээд улстөрийн томоохон шалтгаан нуугдаж байгааг үгүйсгэх аргагүй. Мэдээж, тэд үүнийгээ “шинэчлэл” хэмээн өмөөрөх үгээ бэлдчихсэн сууж байгаа. Тиймдээ ч 2013 оны төсвийн төсөлд “2011 онд батлагдсан “Төсвийн тухай хууль”-ийн дагуу орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, томоохон чиг үүргүүдийг орон нутагт шилжүүлсэн. Үүний дүнд орон нутгийн төсөв 2012 онд нийт төсвийн 9.0 хувийг эзэлж байснаас 2.9 дахин нэмэгдэн 2013 онд 26 хувь болж байна” хэмээн цайруулж буйгаа ч хэвлэлээр ярьсан нь бий. Үнэн хэрэгтээ Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт оруулсан 2011 оны хуулиар далимдуулж сайд дарга нартаа учир битүүлэг мөнгө өгч байгаа хэрэг. Хэрвээ ямар ч задаргаагүй мөнгө сайд дарга нарт өгч байгаа тухай төсвийн төсөл дээр маргаан гарвал бид бүгдээрээ сууж байгаад Орон нутагт эрх мэдлийг нь нэмэгдүүлэхээр тохироо биз дээ. Сайд дарга нарт эрхийг нь өгөхөд яагаад болохгүй гэж дайрна байх л даа.
Түүнчлэн 2013 оны төсөвт олон дутагдал байгаагийн нэг нь төрийн залгамж чанарыг жинхэнэ утгаар нь алдагдуулсан төсвийн төсөл болсныг судлаачид хэллээ. Өмнөх Засгийн газрын үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байсан томоохон төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн улаачлах нь дараа дараагийн Засгийн газар, төрийн эрх баригчдад байх ёстой нэн чухал зүйл. Үүнд л томоохон бүтээн байгуулалт, үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжил оршиж байдаг. Үүнийг мэддэг ч мэддэггүй юм шиг төсөв баталчихсан олонхийн хүчээр дайрч сууна. Хагас сая иргэний санал авч, УИХ-д орж ирсэн Ардын намын бүлгийн асуудлыг хэлэлцэхгүй байгаа нь тэдний оролцоо, саналгүйгээр төсвийн төслийг сайд дарга нартаа хувааж өгөхөөр зэхсэнийх. С.Батболдын Засгийн газрын эхлүүлсэн олон төсөл төлөвлөгөөг царцаахаар шийдсэн нь ч энэхүү төсвөөс харагдана. 2012 оны төсөвт суулгасан сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн төслүүдийг өнгөрөгч төсвийн тодотголоор царцаасан. Тэгсэн хэрнээ зураг төсөл нь гараагүй цэцэрлэг сургуулийн мөнгийг 2013 оны төсөвт шинээр оруулж ирсэн нь хэний ч гайхшралыг төрүүлнэ. Үүний цаана Лу.Болд, Ц.Оюунгэрэл нарын тойрог болох Хан-Уул дүүрэгт хоёр сургууль, хоёр цэцэрлэг барьж тууз хайчлах сонирхол энд давамгайлж байгаа нь харагдана. Нөгөө талаас Ардын намын эхлүүлсэн ажлыг нураах гэсэн санаархал ч энд тусч байгаа. Түүнээс биш Төв аймагт цэцэрлэг сургууль барих нь тэдний хувьд ямар ашиггүй гэсэн санаархал ч төсвөөс цухалзана.
Хэдийгээр тусгай хөтөлбөрөөр хэрэгжих ч гэлээ төсөвтэй заавал уялдах ёстой иргэдийг орон сууцжуулах томоохон төсөл эрчтэй явж байсныг “Шинэчлэлийн” хэмээх Засгийн газар энэ төсвөөрөө тас цохиж, хөтөлбөрийг нь ч хаалаа. Нэгэнтээ орон сууцжуулах хөтөлбөрийг царцааж байгаа болохоор иргэдийг бүрдүүлж өгсөн материалаа буцааж тат гэсэн үүрэг өгсөн байна лээ.
Түүнчлэн 2013 оны Нэгдсэн төсвийн урсгал зарлага нийт 4,859.4 тэрбум төгрөг байхаар тооцоолсон нь цаанаа олон учир шалтгаантайг ч ажиглагчид хэлсэн. Тухайлбал, АН Засгийн эрхэнд гарснаар олон зуун төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Тиймээс тэдний нөхөн олговорт олгох ёстой мөнгийг мөн л задаргаагүйгээр энэ оны төсөвт суулгаснаар урсгал зардал нэмэгдсэн гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа. Яахав, үүнээс Улсын төсвийн урсгал зарлага 3,910.6 тэрбум төгрөг, Орон нутгийн төсвийн урсгал зарлага 1,982.7 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн урсгал зарлага 1,061.4 тэрбум төгрөг, Хүний хөгжил сангийн зарлага 284.2 тэрбум төгрөг байна гэж тооцсон байна лээ. Тэгсэн хэрнээ 2013 оны төсвийн төсөлд “Болзошгүй хямралыг тооцон, урсгал зардлыг тэлэхгүй байх” хэмээн заасан байгаа юм. Бидний өмнө ийм л эрх ашгийн зөрчилтэй, олигархиуд болон улстөрийн тодорхой санаа цухалзуулсан төсөв бэлэн болчихоод байна.
Учир нь эрх баригчид уул уурхайн бүтээгдэхүүнээс ирэх оны төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлнэ хэмээн тооцоолсон. Тухайлбал алт 19.8 тонн, нүүрс 34.7 сая тонн, Зэсийн баяжмал 945 мянган тонн, төмрийн хүдэр 9.9 сая тонн, жонш 571 мянган тонн олборлоно гэсэн төсөөлөлтэй байгаа. Гэтэл бидний амьдралыг нэг л өглөө сэрэхэд өөрчилчих юм шиг сурталчлаад байдаг аварга “Оюутолгой” л гэхэд эрчим хүч нийлүүлэх гэрээгээ өмнөд хөрштэй саяхан байгууллаа. Анхны хүдрээ ирэх оны ууган улиралд багтааж гаргана гэсэн. Гэхдээ энэ мэдэгдэл “За” гэсэн үг биш. Гэтэл “Оюутолгой” компани 382 мянган тонн зэсийн баяжмал, 802 мянган унци мөнгө, 424 мянган унци алт олборлох. “ялтай” төдийгүй 151,3 тэрбум төгрөгийн татвар төлөх “өртэй”. Энэ бас л ирэх жилийн төсөвт тусгасан төсөөлөл юм. Энэ зургаар харах юм бол хэдий аварга орд ч гэлээ есөн сарын дотор 382 мянган тонн зэсийн баяжмал олборлох болж таарч байгаа юм. Мөн ирэх онд 34.7 сая тонн нүүрс олборлож 27.9 сая тонн нүүрс экспортлох учиртай. Үүнийг энэ онтой харьцуулбал ямар ч биелэх боломжгүй болох нь харагдаж байгаа юм.
Тодруулбал энэ онд 24 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн хэдий ч эхний арван сарын байдлаар гэхэд 14 гаруй сая тонныг урагш гаргасан гэсэн судалгаа бий. Хамгийн гол нь энэ уул уурхайгаас хамаатуулж оруулж ирсэн төсвийн өндөр тоо нь иргэдэд огт падгүй. Таны цалин нэмэгдэхгүй, тэр мөнгө дарга сайд нарын халаасанд очиж байгаад л хамаг учир бий. Нөгөө талаар үүнд ямар ч задаргаа хийлгүйгээр баталсан хэнийг ч хардахад хүргэнэ.
Б.Цэнгүүн