Сөүл хотын Geshinde их сургуульд суралцаж байсан 20 гаруй монгол оюутныг БНСУ-ын иргэн харьяатын албанаас “Сургалтад суулгана, хамт явна уу?” хэмээн худал хэлж хорих байр руу авчиран хуурамч бичиг баримттай хэмээн хүч хэрэглэн байцаасан хэрэг өчигдөр өглөө гарсан байна.
Хоригдож байгаа оюутнуудын тухай мэдээлэл авч МОХ-ны зүгээс БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-тай холбогдож тодруулахад 20 оюутан хоригдож байгаа нь үнэн хэмээн мэдэгджээ. Түүнчлэн БНСУ-аас ирсэн мэдээллээр хоригдож байгаа оюутнуудын ихэнх нь эмэгтэй оюутнууд байгаа бөгөөд оюутнуудын байдал улам хүндэрч байгаа гэнэ.
Мөн солих хувцас оруулахгүй, хүйтэн шалан дээр унтуулж, хүч хэрэглэн байлгаж байгаа аж. Энэ талаар Консулын газарт ямар ч мэдээлэл ирээгүй байгаа гэнэ. Иймд МОХ-ноос бусдын хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж гэм буруутай болсон бол тус оюутнуудыг байцааж шалгаж байгаа үйл явц хуулийн хүрээнд байх ёстой гэсэн албан бичиг явуулжээ.
Г.Түмэн