Махны хэрэгцээг 100 хувь хангадаг мэргэжлийн компаниудын үйл ажиллагаа жилээс жилд хумигдсаар махны үнэ нэмэгдэж, компаниуд дампуурахад хүрч байна гэж "Махны холбоо"-ноос мэдэгдлээ.
Тус холбооноос махны үнийг хэрхэн тогтвортой байлгах талаар мэдээлэл хийсэн юм. Махны үнийг тогтвортой байлгах зорилгоор шинэчлэлийн Засгийн газар улсын төсөвт 87 тэрбум төгрөг оруулсан нь махны салбарт дэвшил гаргахуйц хөрөнгө ч нөөцийн мах бэлтгэх ажил нь махны үнийг тогтвортой байлгахад ямар ч үр дүнгүй байна гэж тэд үзжээ.
Тиймээс махны үнийг тогтвортой байлгахын тулд жижиглэнгийн худалдааг дэмжих, жижиглэнгийн худалдаанд мэргэжлийн аж ахуйн оролцоог нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэв.
Түүнчлэн "Махны холбоо"-ны Хяналтын зөвлөлийн дарга, "Стандарт мах" компанийн ерөнхий захирал Р.Ууганбаатар "Махны салбар үнийн маш их савлагаатай болсон. Энэ салбараас том бизнесмэнүүд зугтаж байна. Тиймээс махны салбарт хөрөнгө оруулалт хийх, махны үйлдвэрүүдийг сэргээх, чөлөөт өрсөлдөгчийг хангаж чадвал үнэ өсөхгүй.
Мөн жижиглэнгийн худалдааг дэмжиж, өрсөлдөөн бий болгох ёстой. Өрсөлдөж байж л үнийг буулгана. Хөдөө аж ахуйн бирж байгуулах ажлыг эрчимжүүлэх, мал бордох цэгийг олноор байгуулж, махны нийлүүлэлт зогссон үеийн махны хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Max нөөцлөхөд нэг ч компани оролцохгүй. Төр болж өгвөл мах нөөцлөхгүй байх хэрэгтэй" гэсэн юм.
Б.Батбаатар
Нийслэл таймс