Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг шалгахад Гачууртад оршин суух 48 настай, эрэгтэй Н гэгч 10-20 см голчтой, 4-6 м урттай, нийт 222 ширхэг шургаагийг хууль бусаар бэлтгэж, малын хашаа саравч барьсан байсан аж.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"