logo
1993 оноос хойш эзэнгүй арал дээр амьдарч байгаа эр...

1993 оноос хойш эзэнгүй арал дээр амьдарч байгаа эр...

2012/11/15

1987 онд Дэвид Глашин гэгч эр биржийн арилжаагаар 6,5  сая австрали доллар алдаж, тэгээд эзгүй аралд очихоор шийджээ. 1993 онд тэр өөрийн найз бүсгүйн хамт Австралийн Restoration Island-д нүүн ирсэн ч, арлын амьдрал бүсгүйд санаанд нийцээгүй учир,  Дэвидийг орхиод хүүгээ аваад явсан байна.

Даяанч эрийн амьдрал түүнийг өөрийгөө болгоод байхад сургажээ. Дэвид ногоо тарьж,  тэр ч байтугай өөрийн гэсэн шар айраг хийдэг байна. Тэр интернэтээр урьдын адил хувьцаа  худалддаг  ажээ.

Аралд Интернэт бий.  Гэхдээ үүнийх нь чанар, хурд мэдээжээр сайнгүй  ч Дэвид нарны энергиэр ажилладаг компьютер хэрэглэдэг байна.

Тэр  зэлүүд аралд аж төрөх эмэгтэйг эрж байгаа зараа тавьсан танилцах сайтыг шалгахаар  л голдуу Интернэтэд ордог аж. Өөрийнхөө цөхөрсөн амьдралыг  бүсгүйчүүдэд ойлгуулахын тулд өөрийн хийсэн хиймэл загвар өмсөгчийн зургийг ч Интернэтэд тавьжээ. Олон бүсгүй хариу өгсөн ч, хэн ч түүнтэй хамт байхыг зориглоогүй учир Дэвид аанай л ганц бие хэвээр  байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш