Оросын эрдэмтэн Евгений Виноградовын үзэж буйгаар наран дээрх дэлбэрэлт 2013 оноос идэвхжиж, агаарын гол урсгалууд Еврази, тэр дундаа Төв Ази, Монгол, Оросын өмнөд нутаг руу чиглэнэ. Тиймээс ирэх онд дээр дурдсан газруудад онцгой авьяастай, гойд хөгжилтэй хүүхдүүд төрөх аж.
Виноградов энэ чиглэлийн судалгааг сүүлийн 20 гаруй жил хийж байгаа юм байна. Тэрбээр энэ тухай тайлбарлахдаа, энэ үзэгдэл тодорхой давтамжтай байдаг гэжээ. Тухайлбал, өнгөрсөн 40 жилийн турш нарны идэвхжлийн улмаас Швейцарь, Дани, Норвеги, Финляндад онцгой хүүхдүүд олноороо мэндэлсэн. Энэ нь эдгээр орны одоогийн амжилтын үндэс болсон байх магадлалтай аж.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"