Загвар зохион бүтээгч Н.Соёлмааг танихгүй хүн Монголд үгүй. Эршүүд төрх, хэлж буй үг, хийж буй үйлдлээрээ ямагт бусдаас ялгардаг түүний зан аашийг гайхах хүн ч Монголд үгүй болсон гэхэд хилсдэхгүй биз.
Үргэлж уур уцаартай явдаг, бухимдуу хүн шиг харагддаг тэрбээр хэзээ ч чин сэтгэлээсээ уурлаж байгаагүй гэнэ. Н.Соёлмаа дотоод ертөнц болоод тархи руугаа муу муухайн сүүдрийг ч тусгадаггүй бөгөөд “Бэлэн зэлэн хараалын үг, уур унтуу. Энэ бүхэн миний баг, имиж” хэмээн ярих болжээ.
Эрхэм зохион бүтээгч маань энэхүү өвөрмөц зан араншингаа сум нэвтрүүлдэггүй хантаазтай зүйрлэдэг байна. Түүнчлэн гэртээ байхдаа хүн бүртэй эелдэг зөөлөн харьцаж, хүн бүрт зөвлөгөө өгч, тусч энэрэнгүй сэтгэлээр ханддагаа ч онцоллоо. Тиймээс ч бие нь муудаж, даралт нь ихэсч, багасах асуудал огт гардаггүй гэнэ. Харин гэрээсээ гадуур байх үедээ сум нэвтрүүлдэггүй хантаазаа марталгүй өмсдөг аж.