Өвлийн улиралд өдөр богино, шөнө урт байдаг учраас сэтгэлийн хөдөлгөөн ихтэй зарим хүмүүс улирлын шинжтэй сэтгэл гутралд автдаг.
Сэтгэл гутрал нь нэгэн төрлийн сэтгэлийн өвчин гэдгийг уншигч та мэдэх биз. Нойрмоглох, амархан цуцах зэрэг шинжүүд илэрдэг. Улирлын шинжтэй сэтгэл гутралын хамгийн гол шалтгаан нарны гэрлийн дутагдал байдаг. Бид нар мандаагүй байхад сэрж ажилдаа яваад орой нар жаргасан хойно гэртээ харьдаг бөгөөд амралтын өдрүүдээр л нарыг хардаг. Гэтэл нар бол амьд бүхнийг тэтгэж байдаг эрч хүчний эх үүсвэр.
Цахилгаанаар ажилладаг чийдэнгүүд нарны гэрлийг зөвхөн зарим нэг талаар л орлодог тул ядаж амралтын өдрүүдээрээ эрүүл агаарт гарч байхыг хичээгээрэй.
Сэтгэл гутралын бас нэг шалтгаан нь өнгөний хомсдол байдаг. Зуны дэлгэр цаг, алтан намар өнгөрч өвлийн бүүдгэр, саарал өдрүүд эхлэхэд хүмүүсийн сэтгэл өөрийн эрхгүй гутралд автдаг. Ийм тохиолдолд хурц, тод өнгийн хувцас, хэрэглэл ашиглаж байхыг сэтгэл зүйчид нотолжээ.
Өвлийн сэтгэл гутралтай тэмцэх бас нэг шилдэг арга нь үнсэлт юм. Үнсэлтийн талаар бид сониноороо олон удаа өгүүлж байсан болохоор олон зүйл нуршилгүйгээр үнсэлт нь аз жаргалын даавар гэж нэрлэгддэг эндорфиныг ялгаруулдаг гэдгийг сануулъя.
Спортоор хичээллэх үед эндорфин нь өөрийгөө хөгжүүлэн аэробик, бодибилдингээр хичээллэхэд хамгийн тохиромжтой. Харин өвлийн улиралд турах гэж хоолны дэглэм сахих хэрэггүй. Өвлийн улиралд хүний биед хавьгүй их илчлэг хэрэгтэй байдаг байтал хоолны дэглэм сахиж илчлэгийн дутагдалд оруулах нь дархлалын системийг сулруулж өвчин тусах эрсдэлтэй байдаг.
Өвлийн улиралд поливитаминуудыг тогтмол хэрэглэж сурах хэрэгтэй. Мөн чацаргана зэрэг амин дэмээр баялаг жимс жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэж занших нь таны эрүүл мэндэд нэн тустай байх болно.
/Хань/