Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 11 дүгээр сарын 17-ны бямба гаригт болж, хориод асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн нууцын жагсаалтаас зарим баримт бичиг гаргахыг дэмжлээ
Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн жагсаалт батлах тухай хуулиар нийт 59 мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, ажиллагаа төрийн нууцад хамаардаг. Үүнээс цаг үеийн шаардлагыг харгалзан хоёр төрлийн баримт бичгийг төрийн нууцын жагсаалтаас гаргах шаардлагатай гэж Засгийн газрын гишүүд үзлээ. Тодруулбал, ‘‘Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сан”-г Монгол Улсын аюулгүй байдлын хүрээнд маш нууц зэрэглэлээр байнга нууцлах хугацаатайгаар, мөн “1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг”-ийг байнга нууцлахаар хамааруулсан байдгийг жагсаалтаас гаргахаар тогтлоо.
Биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээ, Монгол Улсын харьяатаас гарсан, харьяат болсон, харьяалал сэргээсэнтэй холбогдохоос бусад мэдээллийг төрийн нууцад зайлшгүй хамруулах шаардлагагүй. Учир нь иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, нэр өөрчилсний, нас барсны, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, иргэний оршин суугаа газрын бүртгэлтэй холбогдох мэдээлэл төрийн нууц биш бөгөөд задруулбал үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулахуйц мэдээ биш юм. Иймд иргэний бүртгэл, мэдээллийн эх нотлох баримтыг терөөс нууцлах биш, харин төрийн тусгай хамгаалалтад байнга байлгаж, найдвартай, бат бөх нөхцөлд хадгалах нь зүйтэй байна. Онцгой обьектынх нь хувьд уг сан хадгалагдаж байгаа Үндэсний дата төвийг Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйлийн жагсаалтад оруулсан билээ. Харин цаашид санг бүрдүүлэх, ашиглах, хадгалах журмыг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.8-д заасны дагуу Засгийн газар баталж мөрдүүлэх шаардлагатай.
Түүнчлэн, хот төлөвлөлт, зам, гүүр, орон сууц, ойн сан, усны нөөц болон уул уурхайн орд газруудын төлөвлөлт, ашиглалтад шаардлагатай 1:500-гаас 1:100000-ны нарийвчлалтай масштабын байр зүйн зургуудыг төрийн нууцын зэрэглэлд хамааруулсан нь бүтээн байгуулалт эрчимжиж буй энэ цаг үеийн шаардлагад нийцэхгүй байна. Зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, шинээр баригдах төмөр зам болон уул уурхайн орд газруудын дагуу хот төлөвлөх, суурьшлын бүс бий болгох, авто зам, аж үйлдвэрийн цогцолбор барих, үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтэц бий болгох гэх мэт бүтээн байгуулалтын ажилд 1:500-гаас 1:100000, үүнээс ч илүү нарийвчлалтай байр зүйн зургуудыг ашиглах зайлшгүй шаардлага бий болсон.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар баримт бичиг, мэдээллийг нийтийн эрх ашгийн үүднээс тодорхой зохицуулалтын хүрээнд ашиглах, эргэлтэд оруулах нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хууль хоорондын зөрчил, хийдэл арилах юм.
Дотоод аудитын албаны дүрмийг батлав
Дотоод аудитын албаны дүрмийг баталж, түүнийг мөрдөж ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагчдад, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайдад үүрэг болголоо.
Төрийн дотоод аудитын тогтолцоо бий болгох, Засгийн газрын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зохицуулалт шинээр батлагдсан Төсвийн тухай хуульд тусгагдсан. Энэ бол Төсвийн ерөнхийлөн захирагч бүр дотоод аудитын алба байгуулж, дотоод аудитор ажиллуулахыг хуульчилсан явдал юм. Энэ хүрээнд Шинэчлэлийн Засгийн газрын 14 дүгээр тогтоолоор бүх яаманд "Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар” байгуулж, тус нэгж нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байна.
Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дотоод аудитын албаны дүрмийг баталлаа. Төсвийн ерөнхийлөн захирагчийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, чиг үүрэг, хамрах хүрээ, зарчим, удирдлага, зохион байгуулалт болон дотоод аудиторын эрх, үүргийг энэ дүрмээр тодорхойлсон байна. Дотоод аудитын тогтолцоо нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, Засгийн газрыг илүү үр дүнтэй, үр ашигтай ажиллахад дэмжлэг болж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, хууль тогтоомж зөрчигдөхөөс сэргийлэх, төсөвт байгууллагын ил тод байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Мэдээллийн технологийн нэгдсэн бодлоготой болно
Өнөөдрийн хуралдаанаар мэдээллийн технологийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоог хангах асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн технологийг хөгжүүлэхээр 2005 онд “Цахим Монгол’’, 2008 онд “Бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох”, 2012 онд “Цахим засаг” үндэсний хөтөлбөр баталжээ. Цахим засаглалыг 2010 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд төрийн цахим үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх, төрөөс иргэд, хувийн хэвшилд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх нэн шаардлагатай 22 төсөл санал болгосны дагуу яам, агентлаг, байгууллагууд дор бүртээ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. Ингэхдээ харилцан мэдээлэл солилцдоггүй, төрийн мэдээллийн системийн нэгдсэн бодлого, журам, стандартгүйгээс олон сул тал үүссэн юм. Иймд энэ салбарт нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалт хийж, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмж, цахим засаглал хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг чанаржуулж, төрийн мэдээллийн системүүд харилцан мэдээлэл солилцох нөхцөл бүрдүүлж, өндөр бүтээмжтэй, харилцан хамаарал сайтай дэд бүтэц бий болгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт нэгдсэн бодлогоор зангидахаар тогтлоо. 2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төсөл хөтөлбөрийн уялдаа холбоог хангах талаар төлөвлөгөө боловсруулж ирэх сарын 15-ны дотор Засгийн газарт танилцуулахыг тус газрын дарга Ц.Жадамбаад үүрэг болголоо. Мөн Засгийн газрын сайд, агентлагуудаас энэ оны 12 дугаар сарын 1-ний дотор 2013 онд хэрэгжүүлэх мэдээллийн технологийн төслөө тус газарт гарган хүргүүлэх, цаашид энэ чиглэлээрх төслөө тус газарт танилцуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлж байхыг мөн удирдлагуудад нь даалгалаа.
Интернэтийн үнэ орон нутагт гурав дахин хямдарч, хурд нь хоёр дахин нэмэгдэнэ
Мэдээллийн технологитой холбоотой өөр нэг чухал шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Энэ бол орон нутагт интернэтийн үнийг хямдруулж, хурдыг нэмэгдүүлэх асуудал.
Өнөөдөр аймгийн төвийн өрхийн 8%-д, сумын дөнгөж 1% нь л интернэтэд холбогдсон, товчхондоо бол орон нутагт интернэт ашиглалт маш бага хувьтай байна.
Улаанбаатар хотод 1 мегабит/секундын хурдтай интернэт бөөний үнээр 100 мянга орчим төгрөг бол хөдөө орон нутагт 475 мянган төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарладаг нэг шалтгаан нь юм. Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Ийнхүү энэ даваа гарагаас орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгт багтаан авах боломжтой болно. Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг алс холын аймаг сумдын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон таатай боломж нээгдэж байгаа юм.
Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад нэмж оруулахаар боллоо
Ховд аймгийн Дарви сумын нутагт орших Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулах тухай асуудлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Орон нутгийн иргэдийн зүгээс Хөшөөтийн уурхайг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тухай хүсэлтийг төр, засгийн удирдлагуудад байнга тавьдаг.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг.
Хөшөөтийн уурхай эхний жилдээ буюу 2011 онд 7,3 тэрбум төгрөгийн төлбөр төлөвлөж байсан нь 4,3 хувь болж, цаашид олборлолт өсөхөд 5 хувиас дээш гарахаар байна. Хүчин чадлын бусад үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээгээр Хөшөөтийн орд нь стратегийн ач холбогдол бүхий ордын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Иймд УИХ-ын 2012 оны 27 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайдад даалгалаа.
Ирэх гурван жилийн дотор бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбоно
Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил бол 2012-2016 онд бүх аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг манай орны хувьд авто замын сүлжээ чухал ач холбогдолтой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ойрын жилүүдэд хатуу хучилттай зам барих төлөвлөлтийг авч хэлэлцлээ. Бодит нөхцөлөө тооцож үзсэний үндсэн дээр 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор шийдвэрлэлээ. Ирэх онд Хөвсгөл, Дорнод, Дорноговь-Замын-Үүд, Дундговь, Өмнөговь, Баянхонгор аймгууд холбогдоно. Харин 2014 онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгууд, 2015 онд Ховд, Увс, Баян-Өлгийг холбох юм. Ийнхүү ирэх жилүүдэд, ялангуяа 2013 онд замын их бүтээн байгуулалт өрнөхөөр болж байна. Зам барилгын эдгээр ажилд дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулж, үндэсний компаниудаа чадавхижуулах чиглэлийг Засгийн газраас баримталж ажиллахаар боллоо.
Товчхон:
• Газрын тосны үйлдвэр байгуулахтай холбогдсон асуудлаар Уул уурхайн яамнаас танилцуулга хийлээ. Үүнтэй холбогдуулан Газрын тосны үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг яаравчлан шийдвэрлэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.