Улаанбаатар хотод нэг мегабит/секундын хурдтай интернэт бөөний үнээр 100 мянга орчим төгрөг бол хөдөө орон нутагт 475 мянган төгрөг байдаг нь орон нутгийн хэрэглэгчдийн тоог хязгаарладаг нэг шалтгаан аж.
Иймд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-тай хамтран орон нутагт интернэтийн үнийг гурав дахин буулгаж, хурдыг нь хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
Шийдвэрийн дагуу өнөөдрөөс эхлэн орон нутгийн иргэд интернэтийн үйлчилгээг 20 мянган төгрөгт багтаан авах боломжтой болж байгаа аж.
Ингэснээр цахим үйлчилгээний хувьд хот, хөдөөгийн ялгаа арилж, орон нутагт мэдлэгт тулгуурласан чиг баримжаа бүхий ажлын байрууд шинээр бий болох, түгжрэлгүй төрийн цахим үйлчилгээнүүдийг алс холын аймаг, сумдын иргэд цаг алдалгүй авч чадах зэрэг олон боломж нээгдэж байна.