Эх үр хоёрыг эсэн мэнд олох хүсэл тээсэн ар гэрийнхэн, аврагч нарын эрэл мухардаагүй байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын IV багийн нутаг Орхон, Сэлэнгийн бэлчир хэмээх газарт энэ сарын 4-нд осолдсон 27 настай С, найман сартай Ш нарыг эрэн хайх ажил 15 хоногийн турш үргэлжиллээ.
Энэ хугацаанд Онцгой байдлын албанаас 30 гаруй албан хаагч, ар гэрийнхний хамт, гурван техник хэрэгсэлтэй эрлийг явуулж буй юм. Өнгөрсөн хоногт Аврах тусгай ангийн бүлэг, ар гэрийнхний хамт тавтын заставаас “Цагаан арал” хүртэл явганаар таван км газар, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлэг хоёр завьтайгаар “Орхон Сэлэнгийн бэлчир”-ээс “Цагаан арал”-ын хилийн пост хүртэл 20 км усаар явжээ.
Мөн нэг бүлэг “Орхон Сэлэнгийн бэлчир”- ээс тавтын пост хүртэл 18 км усаар, мөн нэг бүлэг Төмөр замын 19 дүгээр зөрлөгөөс тавтын застав хүртэл моторт завьтай 14 км усаар, Аврах гал унтраах 36 дугаар ангийн албан хаагчид “Алтан арал”- аас тавтын застав хүртэл таван км газар явганаар эрлийн ажиллагааг явуулжээ.
Эх сурвалжийн мэдээллээр эх, хүү хоёрыг олоогүй байгаа аж.
Б.Чанцал