Аймаг, сум, дүүргийн сонгууль нөгөөдөр болно. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл санал авах өдөр зохион байгуулах арга хэмжээний талаар захирамж гаргажээ.
Захирамжид ирэх лхагва гаригт нийслэлд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглож, санал авах байрыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, хотын нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулахыг холбогдох газруудад даалгасан байна.
Мөн “Нарантуул”, “Хархорин”, “Да Хүрээ”, “Өгөөмөр”, “100 айл”, “Гурвалжин” зэрэг зах, худалдааны төвүүдийн долоо хоногийн амралтын өдрийг санал авах өдөрт шилжүүлэхийг үүрэг болгожээ. Харин “Нарантуул” зах ирэх мягмар, лхагва гаригт амрахаар болсон аж.
Э.Өнөр