Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх, урдчилан сэргийлэх хэлтсийн дарга Х.Эрдэнэбаатар өнгөрсөн өдрүүдийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн шуурхайд мэдээлэл хийлээ. 11 сарын 01-ээс 15-ийг хүртлэх хугацаанд нийт 157 дуудлага ирснээс гал түймэрийн 147 дуудлагаар ажилласан байна. Мөн налайхын уурхайн, Иргэн Д-гийн түрээсийн бичил нүүрсний уурхайн эдэлбэр газарт 60 орчим метрийн гүнд нуралт үүссэний улмаас 50 настай, эрэгтэй Г, 23 настай Б, 30 орчим настай Б нар дарагдаж нас барсан байна. Дуудлагын дагуу Уул уурхайн аврах алба, дүүргийн Онцгой байдал, цагдаагийн хэлтсийн нийт 150 албан хаагч ажиллан цогцсыг гарган авчээ.
Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Буянбат, өнгөрсөн 14 хоногт зам тээврийн ослын улмаас 8 хүн нас барсан гэж мэдээллээ. Энэ нь урьд оны мөн үеийнхээс өссөн үзүүлэлт юм байна. Мөн энэ хугацаанд автомашины улсын дугаар хулгайд алдагдсан 5 дуудлага бүртгэгджээ.