“Монголын сайхан бүсгүй 2002” тэмцээний мөнгөн эрдэнийн өргөмжлөлт мисс Б.Шүрэнчимэг тун ч бухимдуу явна. Тэрбээр өнгөрсөн намраас хүүхдээ “SS” клубийн усан бассейнд хичээллүүлэх болжээ. Гэвч усанд сэлэлтийн багшийнх нь харилцаа мисс бүсгүйн сэтгэлийг зовоож байгаа аж
“Гурав хоногт сэлүүлж сургадаг” гайхамшигт багшид шавь оруулсан биш хүүхдээсээ өдөр бүр гомдол сонсох болжээ. Тэрбээр тус клубийн захиралд хандсан боловч “Манай хүүхэд ч бас усанд сэлэлтээр гурав хоног хичээллээд л больсон. Багш нь түүнийг “Чи захирлын хүүхэд байх эсэх нь надад хамаагүй” гэж загнасан байна лээ. Удаа дараа хэлээд байхад аашаа засахгүй байгаа юм” гэсэн хариу өгчээ.
Энэ бүхэнд ихэд эмзэглэсэн Б.Шүрэнчимэг “Ааштай багшийнхаа харилцааг засахгүй бол “SS” клубийн усан бассейн тун удахгүй дампуурах байх даа” хэмээн дотны нөхдөдөө аминчлан шивнэсэн гэнэ шүү.
Эх сурвалж: "Өглөөний Сонин"