logo
Эмч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

Эмч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгожээ

2012/11/22
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Засгийн газрын шийдвэрээр оффис болгох шийдвэр гарсан. Үүнийг эсэргүүцсэн эмнэлгийнхэн эрх мэдэлтнүүдтэй тэмцэлдэж эцэстээ шүүхийн хаалга татсан юм.

Тус эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэж, хотын төвд шинээр барьж байгаа байрыг нь Хууль зүйн яам болон Улсын ерөнхий прокурорын газрын оффис болгоно. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё” хөдөлгөөнийхөнтэй хамтран Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг шүүхэд өгч буйгаа хэвлэлээр дайсан.

Эл хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон аж. Эмнэлгийнхэн Хууль зүйн сайд холбогдох хуулиудыг зөрчин ийм шийдвэр гаргасан гэсэн бол Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмарыг олон нийтэд ташаа мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан юм. Гэвч тус дүүргийн шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Эх сурвалж: Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш