logo
Ирцгүйдсэн ИТХ-ын сонгууль

Ирцгүйдсэн ИТХ-ын сонгууль

2012/11/22
Энэ удаагийн аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгууль ирц муутай, элдэв будлиан, хэл ам тасарсанг үй. Гол өрсөлдөөн МАН, АН-ын дунд өрнөж, аль аль нь мөнгө тараавал адилхан тараана, хууль зөрчвөл зөрчинө гэсэн зарчмаар уралдав.

Санал тоолох машинд АН-ын нэрийг таниулахад тоолж, өөр нам, эвслийн нэртэй хуудсыг хүчингүйд тооцож байна гэсэн мэдээлэл сонгуулийн өмнө анхаарал татсан. Тэгвэл иргэд түү- нийг “Нэгэнт тийм хойно сонгууль өгөөд яахав” хэмээн тусгаж авснаар ИТХ-ын сонгууль идэвхг үй, ирцгүй явагдаж өнгөрөв. Иргэдийн санал өгсөн дүнг өчигдөр 11 цагийн байдлаар мэдээлсэн СЕХны танилцуулгад орон нутагт 15, нийслэлд дөнгөж 12 хувьтай байсан нь үүний нотолгоо. Санал авах үйл явц өглөө 07.00 цагт эхэлсэн. 22.00 цагт хаалгаа барина гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл бага үд болж байхад Булган аймагт 31856 сонгогч бүртгэлтэйгээс дөнгөж 6685 нь, ГовьАлтайн 35192 сонгогчоос 7270 нь, Дорнодын 49956 сонгогчоос 6593 нь саналаа өгчээ. Цас зуд ихтэй Өвөрхангай аймагт 72076 сонгогчоос 14045 нь санал өгсөн бол өдөр тийшээ хүйтний эрч чангарч, явган цас шуурснаас зам, даваа хаагдахад хүрч, иргэд юун сонгууль өгөх, амь нас, мал сүргийнхээ аюулгүй байдалд анхаарахаас аргагүй болсныг эх сурвалжууд мэдээлэв.

Мөн Өмнөговь аймагт 37300 сонгогчоос 8385 нь, Сүхбаатар аймагт 32992 сонгогчоос 9663, Сэлэнгэ аймагт 69729 сонгогчоос 12265 нь тус тус саналаа өгчээ. Мөн Ховдод 48884 сонгогчоос 8561 нь, Хөвсгөлд 80965 сонгогчоос 13871, Хэнтий аймагт 45608 сонгогчоос 10941, Дархан-Уулд 64576 сонгогч бүртгэлтэйгээс 10928 нь, Орхон аймагт 66560 сонгогчоос 10205 хүн тус бүр саналаа өгсөн дүн гарав. Орон нутгийн сонгуультай зэрэгцэн УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойргийн нэг мандат дээр санал хураалт болж буй Баянзүрх дүүрэгт ч мөн сонгогчдын ирц тааруу байгааг хорооны ажилтнууд хэлж байлаа. Тус дүүргийн 41 дүгээр хэсэг дээр гэхэд санал авч эхэлсэн өглөөний 07.00 цагаас 10.00 цаг хүртэлх хугацаанд 100 гаруй сонгогч сонгуульд оролцсон нь улсын хэмжээнд хамгийн олон хүн амтай засаг захиргааны нэгж болох тус дүүргийн хувьд тааруу үзүүлэлт гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй.

Мөн сонгогчид аль хэсэгт саналаа өгөхөө мэдэхгүй будилах тохиолдол нэлээд гарч байгааг ажиглагчид хэлэв. Ингээд үдээс хойш гэхэд холбогдох албаныхан, сонгуулийн идэвхтэй хүмүүс “Сонгуулийн ирц хүрэхгүй дахивал 5 тэрбумыг цацах нь, саналаа өгөөрэй, өгөөрэй” хэмээн мессэж, твитэрээр уриалснаар ИТХ-ын сонгууль үргэлжлэв. Захын хороололд амьдардаг зарим иргэн “Мөнгөө барьж ирээд авна биз” гээд гэртээ гэдсээ илээд хэвтэж байгаа дуулдав. Нөгөөтэйгүүр орон нутгийн сонгууль анх удаа өвлийн улиралд болж байгаа учраас захын хороололд хальтиргаа гулгаа ихтэй хүнд нөхцөлд эсвэл хөдөө өвөлжөөндөө байгаа айл өрхийнхөн саналаа өгөхөд бэрхшээлтэй асуудал үүсчээ.

Түүнээс гадна мордохын хазгай гэгчээр сонгуулийн өмнө Ирцгүй, иргэдгүй ИТХ-ын сонгууль улстөрийн намууд юм, юм л болсон. Тэрхүү хэл ам одоо ч үргэлжлэх төлөвтэй. МАН-ынхан зарим тойрогт МАХН-аас нэр дэвшигчдийг “Манай намын хүн. Гишүүнчлэл хэвээрээ байгаа” хэмээн гомдол гаргаж жагсаалтаас хасуулснаар хэдэн шатны шүүхээр асуудал үүссэн. Тухайн нэр дэвшигчдийн асуудлаар шүүхийн шийдвэр гарч, тойрог, дүүрэгт нь “Бүртгэж ав” гэсэн үүрэг өгчихөөд байхад бүртгэж авахгүй Хөвсгөл аймаг, Налайх дүүрэгт өлсгөлөн суулт зарлаж, жагсч тэмцэхэд хүрсэн. Тэр бүү хэл өрсөлдөгчдийнхөө нэрийг саналын хуудснаас хасаад хэвлүүлчихсэн тохиолдол гарав. Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул сумын ИТХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшсэн хоёр хүний нэрийг саналын хуудсанд хэвлээгүйг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Дорнод аймгийн сонгуулийн хороо ноцтой алдаа гаргалаа” гэж мэдэгдсэн. Дорнод аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Бат-Өлзийгөөс энэ талаар тодруулахад “Баян-Уул сумын Сонгуулийн хорооны тогтоолыг үндэслэн аймгийн Сонгуулийн хороо нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж саналын хуудсыг хэвлүүлсэн. Сумын Сонгуулийн хорооны тогтоолд ИЗНН-аас нэр дэвшигчдийн нэр ороогүй байсан” гэсэн тайлбар өгсөн бол ажиглагчид Баян-Уул суманд хуулийн дагуу дахин санал хураалт явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

Орон нутгийн сонгууль дөнгөж эхлэнгүүт зарим иргэн дүүргийнхээ нэрсийн жагсаалтаас нэрээ хайгаад олсонгүй хэмээн манай редакцийн утсанд хандсан нь цөөнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Эрэл хотхоны-40, болон “Гангар”-ын гэж нэрлэдэг 40 дүгээр байрны оршин суугчид саналаа өгч чадахгүйд хүрчээ.

Учир нь дээрх хоёр байрны оршин суугчдад цахим үнэмлэх олгохдоо тухайн хорооны иргэний бүртгэлийн ажилтан Эрлийн-40, Гангарын -40 дүгээр байр гэж тус тусад нь бичилгүй зүгээр л 40 дүгээр байр гээд биччихсэн гэнэ. Үүнээс үүдэн хаяг давхардаж цахим үнэмлэхээ тараагаагүйгээс, иргэд саналаа өгч чадахгүйд хүрчээ. Хан-Уул дүүргийн зарим иргэн саналаа өгөх гэтэл эхнэрийнх нь нэр жагсаалтад байгаа атлаа нөхрийнх нь нэр байхгүй маргаан гарч, 115 дугаар сургууль дээр сурвалжлах баг ирүүлээч хэмээн утасдаж байв.

Өвөрхангайн Уянга сумын Жаргалант багт санал тоолох машин асаагүйн улмаас хэсгийн технологийн даамал нь нөөц машин авч машиныг сольсон нь эргэлзээ дагуулж байгааг ажиглагчид хэлж байлаа. Мөн СЕХ-ноос хийсэн 16 цагийн явцын мэдээллийн үеэр Сэлэнгэ аймгийн Мандал сумын сонгуулийн хороо нэр дэвшигчийн нэрийг хассан гэх гомдол ирсэн тухай сэтгүүлчдэд дуулгав. Дугаар шилжих мөчид тойрог хэсгийн хороод ирц тааруу, сонгогчид идэвхгүй хэвээр байлаа.

Ч.Зотол

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш