Сонгуулийн ерөнхий хорооноос /СЕХ/ өчигдөр орой 23.00 цагт орон нутгийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирцийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөөд байсан ч маргааш хүртэл хойшлууллаа. Учир нь Сонгуулийн ерөнхий хороонд сонгуулийн тойргийн хороодоос ирүүлэх мэдээлэл хүлээгдэж байгаа нь ийнхүү албан ёсны дүн мэдээг нэгтгэн гарахад хугацаа алдаж буй аж. Гэхдээ хурлыг маргааш хэдэн цагт хийх талаар цаг хэлсэнгүй, жич зарлана гэсэн билээ.
Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь 00.30 цагийн орчимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэхүү сонгуулийн мэдээллийг аймгуудад ажиллаж байгаа ажиглагч нараараа дамжуулж авсан гэдгийг онцлон хэлсэн юм. Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр Орхон аймгийн төвд 19 суудлаас 11-ийг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид авсан байна. Харин сумдаас Баян-Өндөр, Жаргалант сумдад тус намынхан үнэмлэхүй ялалт байгуулж, цэнхэр тойрог болгожээ.
Өмнөговь аймгийн төвд 22 суудлаас 16-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялсан бол 15 сумаас есөд нь тус намаас нэр дэвшигчид олонхи болсон байна.
Баянхонгор аймгийн төвд 28-15, харин сумын тухайд 20 сумаас 11-т нь АН ялалт байгуулжээ.
Булган аймгийн төвд 21-ээс 12-т АН ялсан бол Хэнтий аймгийн 11 сумдад Ардчилсан намаас нэр дэвшигчид ялж олонхи болсон байна.
Ховд аймгийн 28 сумаас 18-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчид олонхи болж ялалт байгуулсан бол Увс аймгийн төвд 19-өөс 16-д нь, Баян-Өлгий аймгийн төвд 21-ээс 16-д нь Ардчилсан намын нэр дэвшигчид ялжээ.
Төв аймгийн төвд 32-оос 15-д нь Ардчилсан нам ялсан бол Сэлэнгэ аймгийн найман сумаас зургаад нь тус намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ.
Дорнод аймгийн тухайд 14 сумын гурвынх нь мэдээлэл ирсэн бөгөөд мэдээлэл ирсэн гурван сумд Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Бусад 11 сумаас мэдээлэл хараахан ирж амжаагүй байгаа гэнэ.
Хөвсгөл аймгийн сумдаас долоод нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулаад байгаа бол Өмнөговь аймгийн 11 суманд мөн тус намаас нэр дэвшигчид ялалт байгуулсныг дуулгалаа.
Мөн Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар сонгуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцад хэсгийн хороодод ажилласан ажиглагч нараараа дамжуулан авсан мэдээллийг танилцуулсан юм.
Орон нутгаас ирүүлсэн мэдээллээр Дундговь аймагт 23 суудлаас 14-т нь Монгол Ардын намын нэр дэвшигчид ялалт байгуулжээ. Мөн Говь-Алтай аймагт 21-ээс 17, Өвөрхангай аймагт 28-аас 18, Сэлэнгэ аймагт 21-ээс 15, Дархан-Уул аймагт 21-ээс 13, Завхан аймагт 29-өөс 13, Говьсүмбэр аймагт найман суудлаас тавд нь, Дорнод аймагт 23-аас 13-т нь МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Бусад аймгуудын тухайд дүн эцэслэгдэн гараагүй байна гэлээ.
Харин нийслэлийн дүүргүүдэд ирц хангалтгүй байсныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэлэв. МАН-ын ажиглагчдын ирүүлсэн мэдээллээр нийслэлийн Багануур дүүрэгт 25 суудлаас 13-т МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан, мөн Багахангай, Налайх дүүрэгт тус нам ялсан гэлээ. Түүнчлэн МАН-аас нэр дэвшигчид Сонгинохайрхан дүүрэгт 11, Баянзүрх дүүрэгт дөрвөн мандат аваад байна. Харин Чингэлтэй дүүргийн тухай сонгогчдын ирц бүрдээгүй, бусад дүүргүүдийн мэдээлэл ирээгүй байна гэв.