С.Эрдэнэ Баянгол дүүргийн ИТХ-д өөрийнх нь ойр тойрны 14 хүн нэр дэвшсэнийг үгүйсгэж байгаа ч эхнэр, хүү, охиноо арай л үгүйсгэж чадахгүй яваа бололтой. Энэ мэдээлэл цацагдсанд маш их ундууцсан эрхэм сайд өнөө өглөө жиргээчдийн дунд “Оддын охин” нэрээрээ танил болсон Т.Ононг удахгүй бүрмөсөн зүйл дуусгана хэмээн заналхийлжээ.
Гурван нялх хүүхэдтэй тэрээр С.Эрдэнийн энэхүү заналхийлэл, доромжлолоос эмээж цочирдож буйгаа твитер хуудсандаа бичиж үлдээсэн байна.
С.Эрдэнэ цэрэгт байхдаа санамсар болгоомжгүйн улмаас цуг алба хааж байсан нэг цэргийнхээ аминд хүрч байсан төдийгүй анхны эхнэр нь учир битүүлгээр амиа хорлож байсан аж. Тиймээс С.Эрдэнийн заналхийлэлд цочирдсон Т.Онон бүсгүй улс төрийн намуудаас хамгаалалт хүсэхэд хүрсэн бололтой.