Э.Бат-Үүлд Ардчилсан намынхны тэр дундаа “Бодь” группын бизнесийг дэмжих шалтгаан их байдаг бололтой. Учир нь тэрээр “Бодь”-ийн Санзай виллажид амьдардаг байна.Түүнээс гадна “Голомт”-ын Баясгалан,УИХ-ын гишүүн Д.Зоригт,”Монголиан Эйрлайнс”-ын Хоролсүрэн нарын ердөө 10 айл энд хауст байдаг.Хамгийн гол нь эдгээр 10 айл бохироо өдрийн 13 цаг гэхэд Сэлбэ гол руу шахдаг.Энд зусдаг иргэн Дамдин гуай яахаа мэдэхгүй үгээ бардаг гэнэ. Энд Э.Бат-Үүл амьдардаг учраас л яаж ч чадахгүй байгаа хэрэг шүү дээ.Э.Бат-Үүлийн “Бодь” группыг дэмжих дэмжлэг үүгээр хязгаарлагдахгүй ээ.Нийслэлийн захирагчийн албыг хотын зах руу нүүлгэнэ гэсэн нь ч учиртай аж.Талбай дээр байрладаг “Бодь” цамхагаас үргэлжлүүлэн нийслэлийн захирагчийн албаны байрны энэ талбайг “Бодь” группт өгөх гэж байгаа тухай яриа чих дэлсэх болсон.Нийслэлийн сонгуульд чухамдаа “Бодь” групп Э.Бат-Үүлийг санхүүжүүлжээ.Энэ группт Э.Бат-Үүл 2 сая долларын өртэй гэх мэдээлэл ч байдаг.Туул голын эрэг дээр түүний эхнэр Дэлгэрцэцэгийн “Чугу” компани 2 га газар эзэмшдэг.Энэ бүхнийг бичиж буйн учир нь ийм өмч хөрөнгөтэй,ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүн яаж барилгын асуудалд шударга хандах билээ дээ.Чадахгүй гэдгээ ч тэр харууллаа.Өнгөрсөн Баасан гаригт Э.Бат-Үүл дарга нийслэлийнхнээ хуралдуулж ямар ч зөрчилгүй хоёр барилгыг татан буулгах шийдвэр гаргажээ.Үүнд “Авзага трейд”ХХК-ийн Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд баригдаж буй барилга.Хоёр дахь барилга нь Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт “Тэмүүлэн баатар” ХХК-ийн барьж буй барилга оржээ.Одоогоор зургаан давхар хүртлээ босчихоод байгаа.Энэ хоёр компанийн барилга зөвшөөрөлтэй төдийгүй бүх ажил нь технологийн дагуу явж байгаа аж.Тэр нь ч аргагүй.Авзагын З.Мэндбаяр гэж барилгын салбарт 20 гаруй жил бизнес эрхэлж байгаа туршлагатай хүн бий.Уг нь ямар барилгыг буулгах байсан бэ Э.Бат-Үүл? Мэдээж зөрчил гаргасан,хүний аминд хүрсэн барилгуудын асуудлыг хөндөх ёстой. Гэтэл үгүй гэнээ.Яагаад гэвэл 24 настай залуугийн амийг хөнөөсөн Тэнгис кино театртай наалдаж барьсан тэр барилга иргэн О.Пүрэвийнх.Энэ хүн нь АПУ-гийн П.Батсайхан,П.Батчимэг нарын эцэг.Энэ барилгын өөдөөс О.Пүрэв гуайн хүргэн буй П.Батчимэгийн нөхөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн дарга хурандаа Батсайхан хянаад сууж байдаг.П.Батчимэг нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч байхдаа Тэнгис кино театрыг худалдаж авсан бөгөөд хүн алсан барилгын газрыг усан оргилуур энээ тэрээ барина гэж хуурч авсан төдийгүй зохих хэмжээнээс нь хоёр дахин дураараа томсгож барилга барьжээ.Баригдаж буй барилгыг Тэнгис кино театртай зүгээр ч нэг наалдуулж бариагүй,тэдгээр нь доогуураа холбогддог гэнэ.Тэгэхээр 24 настай залуугийн амь насаа алдсан асуудал хэнд ч хамаагүй болж байна хотын дарга асуудлыг саармагжуулчихаад сууж байгаа болохоор шүү дээ. Барилгын кранд даруулж амиа алдсан 12 настай охины тухай бол бүр сураг тасарсан.Хуулийн гадуурх бас нэг барилгын жишээ татъя.Сүхбаатар дүүргийн 4-р хороо,Чин ван Ханддоржийн гудамжинд буюу ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын зам дагуу орон сууцны хоёр байрны дунд талын аркийг таглан барьсан “Сарнайх” гоёлын студи гэж бий.Зургаан давхар тэр саарал барилга Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцынх.Эхнэр Ү.Сарнай нь энэ студийн эзэн.Тийм болохоор Э.Бат-Үүл яах ч үгүй.Зөвхөн хоёр жишээ татлаа. Э.Бат-Үүл болон Ардчилсан намтай холбоотой өөр өч төчнөөн л байгаа биз.Тэр бүхэн зөрчилтэй байсан ч ямар нэгэн шалгалт,тэр дундаа нураах буулгах тухай халдлагад хэрхэвч өртөхгүй.Э.Бат-Үүл ингэж л шударга ажиллаж байна.