УИХ-ын өнөөдрийн чуулганаар дөрвөн нэр дэвшигч тангараг өргөхөөр болжээ. Тодруулбал, “Шударга ёс” эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн ч “хүн чанар” гарган хүлээлт үүсгээд байсан Ц.Оюунбаатар өнөөдрийн чуулганаар парламентын гишүүний тангараг өргөж, очир бүхий тэмдгээ зүүх нь ээ.
Харин экс гишүүн У.Хүрэлсүхийн оронд МАН-ын жагсаалтын дагуу Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болох ёстой бөгөөд түүний нэрийг өнгөрсөн долоо хоногт СЕХ-ноос төрийн өндөрлөгүүдэд өргөн мэдүүлээд байсан.
Үүний дагуу УИХ-ын Тамгын газраас Д.Сарангэрэлийг өнөөдөр тангараг өргүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн УИХ-ын сонгуулиас хойш маргаан дагуулаад байсан Өвөрхангайн тойргоос АН-ын Д.Зоригт, Г.Батхүү нарыг тангараг өргүүлэхээр болсон байна.