Сенсааци 1. Өчигдрийн онцлох содон мэдээлэл гэвэл орон нутгийн сонгууль байлаа. Ирцгүй сонгууль, чансаа шалгасан сонгуульд, нийслэлд өмнөх шигээ ирц хүрсэнгүй, төрийн өндөрлөгүүдээр гоёсон сонгууль гэх зэргээр өдөр тутмын сонингууд өөр өөрсдийн өнцгөөр бичсэн ч эцсийн дүндээ ард түмний сонголт нь идэвхи сул байсан ч тодорхой хэмжээнд хийгдлээ. СЕХ-ноос урьдчилсан мэдээлэл өгөөгүй байгаа ч урьдчилсан мэдээллээр АН, МАН хоёр эн тэнцүүхэн ялалт, ялагдал авсан бололтой. СЕХ-оо гурван аймгаас бусад мэдээллийг нэгтгээд байгаа ч зарим нэг маргаантай аймаг, дүүрэгт анхаарал хандуулж байгаа ажээ
Д.Дорлигжав олимпийн хороог удирдана гэнэ үү
Сенсааци 2. Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ жил болно. Сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хүмүүсийн бүртгэл энэ сарын 19-нийг хүртэл явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд бүртгүүлсэн хүмүүс л сонгуульд оролцох боломжтой аж. Энэ удаа Олимпийн хорооны ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр гурван хүн бүртгүүлсэн талаар “Өдрийн шуудан” сонин тэргүүн нүүрэндээ онцолжээ. Гурван ерөнхийлөгчийн нэрд Д.Загдсүрэн, “Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгалан нараас гадна нэгэн сонирхолтой эрхмийн нэр дуулдсан нь Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав байв. МҮОХ-ны ерөнхийлөгчийг олимпийн чуулганы төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж нууцаар санал хураан дөрвөн жилийн хугацаагаар сонгодог аж.
Даварсан жолоочид дараалан осол гаргаж хүний аминд хүрлээ
Сенсааци 3. Орон нутгийн сонгуультай зэрэгцэн дуулиан тарьсан нэг эмгэнэлт хэрэг бол 07.00- 08.00 цагийн орчимд 40-50 насны хоёр эмэгтэй хүн автобусанд мөргүүлж амиа алдлаа гэсэн мэдээлэл юм. Уг мэдээллийг өнөөдрийн бүх хэвлэл мэдээлэл онцолжээ. Өглөө 07.15 цагийг үед “Сутайн буянт” компанийн 055 тоот 58-64 УБМ улсын дугаартай автобус 40 орчим насны эмэгтэй хүнийг мөргөж гэмтээлээ гэсэн мэдээлэл ирсэн байна. Мөн 08.10 цагийн орчимд Таван шарын автобусны буудлын хажууд “Тэнүүн Огоо” компанийн 133 тоот 45-34 УБЗ улсын дугаартай автобус ухрах үйлдэл хийж байх даа 50 орчим насны эмэгтэйг мөргөлөө гэсэн хоёр дуудлага ирсэн. Хэргийн газар очиход хохирогчид хоёулаа амиа алдсан байсан байжээ. Хариуцлагагүй, хэнэггүй нь хэтэрсэн автобусны жолоочид нэг өдрийн өглөөний нэгхэн цагийн дотор хоёр хүний алтан амиар “наадлаа”.Сутайн буянт компанийн автобусны жолооч “уруудаж явахад урдуур гэнэт хүн гараад ирсэн. Өндөр хурдтай яваагүй. Гэвч автобусыг зогсоох ямарч боломжгүй байсан” гэж мэдлүүлсэн байна. Харин “ТэнүүнОгоо” компанийн жолооч “ухрах үйлдэл хийхээсээ өмнө толиндоо харсан. Ард хэнч байгаагүй” гэж мэдүүлжээ.
Сенсааци 4: “Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Чин Хаш” компанийн 60 гаруй хятад ажилтныг Чойрт саатуулсан мэдээлэл нийтлэгджээ. Дундговь аймгийн Угтаал сумын Зүүн тойром нэртэй газар хятад иргэдийг хууль бусаар ажиллуулдаг байсан Хятадын хөрөнгө оруулалттай Чин Хаш компанийнхан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалт хийх сургаар 60 гаруй ажилтанаа оргуулсан байна. Энэ дагуу хуулийн байгууллагынхан шуурхай ажилласаны хүчинд Дорноговь аймгийн Чойр сумын нутагт байхад нь саатуулан шалгаж эхэлжээ. Уг компани нь тус сумын нутагт хууль бусаар олборлолт явуулж, олон тооны гүний худаг гаргаж удаа дараа зөрчил гаргаж байсан аж.
Сенсааци 5: “Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт хууль бус мод бэлтгэлийн асуудлыг хөнджээ. Мэдээллийг тоймловол “Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, МХЕГ хамтран энэ сарын 10-наас эхлэн Сэлэнгэ, Төв, Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Орхон, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгийн нутагт мод бэлтгэх, тээвэрлэх, худалдан борлуулах үйл ажил-лагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, нөхөрлөл зэрэг шаардлагатай бусад цэгт шалгалт хийсэн байна. Шалгалтаар Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумаас албан тушаал, аж ахуйн нэгж, хувь хүнтэй холбоотой хэд хэдэн зөрчил дутагдлыг илрүүлжээ. Тодруулбал, Сэ-лэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат А-340 тоот захирамжаар ойд явуулах үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 10-ныг хүртэл зогсоосон байтал хууль зөрчин Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Түшиг суманд мод бэлтгэх ажил¬лагаа эхлүүлсэн байна. Мөн Алтанбулаг сумын Засаг даргын орлогч В.Түмэндэмбэрэл, байгаль орчны улсын байцаагч Ч.Баяржаргал, байгаль хамгаалагч С.Мөнхзул нар “Сэлэнгэ хөх чоно” ХХК-д мод модон материалд олгох гарал үүслийн гэрчилгээ, гоожинг хувиар хэтрүүлэн бөөнөөр нь олгосон байжээ.Аж ахуйн нэгжтэй холбоотой хэргүүд байгаагийн нэг нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд үйл ажиллагаа явуулдаг “ЭБНЗ” ХХК нь зөвшөөрөлгүй газ¬раас но¬гоон мод бэлтгэж байсан нь шалгалтын явцад тогтоогджээ” гэжээ.
Сенсааци 6. МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг У.Хүрэлсүхтэй гар зөрүүлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр гарсан. Энэ асуудлаар “Өдрийн шуудан” сонин Ж.Сүхбаатараас өөрөөс нь тодруулжээ.
-Таныг У.Хүрэлсүхтэй гар зөрүүлсэн талаар телевизээр мэдээлсэн шүү дээ?
-Би өөрөөс чинь л сонсч байна. Тийм зүйл болоогүй. У.Хүрэлсүхтэй гар зөрүүлэх нь битгий хэл ойрд тааралдаагүй шүү дээ. Наадах чинь манай намын У.Хүрэлсүх болон бидний үеийн залуучуудын нэр хүндийг унагах гэсэн хар пиарын явуулга л биз дээ. У.Хүрэлсүхтэй УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаас нь хойш тааралдаагүй. Тэгээд ч тэр асуудлыг хэлэлцэж байхад У.Хүрэлсүх Монголд байгаагүй гэж ойлгож байгаа шүү.
-Ойрын үед та хаагуур байсан юм бэ. Нам дээрээ л байна уу?
-Би МАН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга. Иймээс орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажлаар байнга хөдөө явж байлаа. Орхон, Булган, Өмнөговь гээд олон газраар явсан. Хамгийн сүүлд л гэхэд намын даргатайгаа сонгуулийн сурталчилгаа дуусахын өмнөхөн Дархан-Уулд ажиллаад ирлээ. Орон нутгийн сонгуулийн санал өгч байгаа ийм үед л зодоон цохион гэж арга ядсан хуучин мэхээ хэрэглэж байгаа юм болов уу. Гэхдээ одоо ийм бохир арга ядсан мессэж хол явахгүй ээ. Монголчууд энэ байтугайг мэддэг болсон. Та харж л байгаа биз дээ, миний зүв зүгээр байгааг.
Эх сурвалж: www.mminfo.mn