logo
 Зэс хайлуулах үйлдвэр барих гээд байна уу эсвэл...

Зэс хайлуулах үйлдвэр барих гээд байна уу эсвэл...

2012/11/22

Манай улс зэсийн баяжмалаа түшиглэн “Эрдэнэт”-д зэс хайлуулах үйлдвэртэй болно гэж олон жил ярьж ирсэн. Энэ талаар саяхан болсон үйлдвэрийн Зөвлөлийн хамтарсан хурал дээр хөндөгдсөн нааштай мэдээ дуулдлаа. Гэтэл үйлдвэрийн хувийг худалдах тухай болж таарлаа. Хоёр талын хувиас илүү гаргаж, түүгээрээ зэсийн үйлдвэр барих гээд байна уу, эсвэл тэр чигт нь худапдах гээд байна уу гэдэг нь сүүлдээ тодорхой бус болчихлоо.

Учир нь оросууд нэг болохоор зэс боловсруулах хамтарсан үйлдвэртэй болох нь зах зээлээ өргөжүүлж, шинэ зах зээлд гарах цаг болсон гэсэн хэр нь энд тус улсын зүгээс хөрөнгө оруулах боломжгүйгээ мэдэгдэж, зэс хайлуулах үйлдвэрийн төлөвлөгөөний талаар нарийн юм хэлж “чадсангүй”, манай талд байр сууриа илэрхийлэх нөхцөл байдал үлдээгээд буцав.

“Эрдэнэт” зэс хайлуулах үйлдвэртэй болох байсан түүхээс дурдвал:

-1987 онд ОХУ-ын “Гидроцветмет институт” зэс хайлуулах үйлдвэрийн анхны ТӨЗҮ-г хоёр хувилбараар тооцож боловсруулж байв.

-1995 онд Канадын “Noranda” зэс хайлуулах технологиор зэс үйлдвэрлэх урьдчилсан ТЭЗҮ-г “Noranda Minerals Inc” болон Хятадын Бээжингийн өнгөт төмөрлөгийн инжиниринг, судалгааны төвөөр хийлгэж байв.

-1996 онд Австралийн “Ausmelt” технологиор зэсийн баяжмалыг боловсруулж зэс үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгүүлсэн.

-2002 онд Финландын “Оутокампу” компани хайлах технологиор цэвэр зэс гарган авах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийж, олон улсын хөндлөнгийн "Эрнсти Янг “ фирм гүйцэтгэсэн байна.

-2001 онд катодын зэс үйлдвэрлэх боломжийг Канадын “Коминко” компани “CESL” технологи дээрээ судалж урьдчилсан дүгнэлт гаргаж байв.

-Канадын “Dynatec” корпорац цэвэр зэс үйлдвэрлэх 100 мян.тн-ын хүчин чадалтай үйлдвэр барих санал гаргажээ.

-Австралийн “Intec” компанийн лабораторид “Эрдэнэт’’-ийн баяжмалыг уусгах туршилт хийж, энэ технологиор цэвэр зэс үйлдвэрлэх боломжийн талаар дүгнэлт гаргаж байв.

Эх сурвалж: “Бизнес таймс”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш