logo
Хятадад онлайн бослого зарлав

Хятадад онлайн бослого зарлав

2012/11/22
Хятадад онлайн бослого дэгдээхээр болсон тухай мэдээлжээ. Учир нь @Stariver нэртэй твиттер хэрэглэгч Хятадын Коммунист намын их хурал эхлэхийн өмнө эрх баригчдын талаар учир битүүлэг зүйлийг твиттэлсэн байжээ. Харин эрх баригчид тэр залууг олж баривчилсан аж. Үүнийг эсэргүүцэн хэдэн сая онлайн хэрэглэгчид бослого хийнэ гэдгээ мэдэгдэн уг залууг суллахыг шаарджээ.
Твиттерээр шүүмжлэгчийг Зай Чиаобинг гэдэг бөгөөд Хятадын шинэ удирдагч тодрохын өмнөх өдөр ийнхүү шүүмжлэлээ олон нийтийн сүлжээнд бичсэн нь баривчлагдах шалтгаан болсон байна. Тэрбээр Коммунист намын XVIII  их хурлын талаар бичсэн байжээ. Твиттерт бичсэнээр “Ардын хурлын танхим гэнэт нурах болно. Ингэснээр танхимд цугларсан Коммунист намын 2000 төлөөлөгчдөөс зөвхөн долоо нь л амьд үлдэнэ. Гэхдээ тэд ч гэсэн цаашдаа нэг нэгээрээ үхэх болно. Энэ бол бурхны тоглоом эсвэл чөтгөрийн уур хилэн. Арваннэгдүгээр сарын 8-нд энэ мэдээллийн дараа дэлхий даяар шоконд орох болно. Энэ бол их хурлын танхимын нууц” хэмээн учир битүүлэг зүйл бичсэн байна.
БНХАУ-ын Коммунист намын XVIII их хурал арваннэгдүгээр сарын 8-нд Бээжин хотноо Ардын их хурлын танхимд эхэлсэн билээ. Улмаар Хятадын шинэ удирдагч, намын нарийн бичгийн даргаар Си Жинпинг, долоон шинэ гишүүн томилогдсон юм.

Б.Золзаяа

Эх сурвалж: www.mminfo.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш