logo
АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо дэлбэрэлт болсон байна

АНУ-ын ЭСЯ-ны ойролцоо дэлбэрэлт болсон байна

2012/11/22
Афганистаны нийслэлд байрлаж буй АНУ, Их Британийн дипломат төлөөлөгчийн газар, НАТО-гийн нэгдсэн хүчний штаб байрладаг нэгэн дүүрэгт өчигдөр өглөө 08.20 цагийн үед хэд хэдэн удаагийн хүчтэй дэлбэрэлт болсон талаар BBC агентлаг мэдээллэв.

Тус улсын Цагдаагийн ажилтнууд одоогийн байдлаар чухам ямар объект дэлбэрэлтийн бай байсныг тодорхойлох боломжгүй байна гэдгийг уламжилсан.  Дэлбэрэлт болсон газарт хоёр хүн амь үрэгдэж, дөрвөн хүн шархадсан талаар Кабулын Цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Террорист үйл ажиллагааг хэн ямар зорилгоор үйлдсэн нь тодорхой бус байгаа юм. Ямартай ч дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш