Ялааг хvмvvс өнө эртнээс эхлэн хvнсэндээ янз бvрийн аргаар боловсруулан хэрэглэсээр ирсэн тvvхтэй. Чанасан ялаа нь төрөл бvрийн шөл, сvмс, зэрэгт олонтаа таардаг. Харин котлет, цуйван, будаатай хуурга зэрэг хоёрдугаар хоолуудад шарсан ялаа нэг бус удаа таарч, хоолыг ер бусын давтагдашгvй амттай болгодог гэдгийг та бид бэлхэнээ мэдэх билээ. Харин сахаранд эсвэл давсанд дарсан ялаа нь төрөл бvрийн жимсний чанамал, даршилсан ногоон дотроос нэг бус удаа гарч ирдгийг уншигч та хэлvvлэлтгvй мэдэж байгаа гэж найдаж байна. Айраг, хар болон сvvтэй цай зэрэгт дэвтээсэн ялааны амтыг та бид хөдөө гадаа явахдаа нэг бус амтлан vзэж байсан тул олон зvйл нурших нь илvvц бизээ. Харин явуут дундаа эвшээх, инээх зэргээр болгоомжгvйгээр амаа нээсэн мотоциклчид, дугуйчид, эсвэл машины цонхоор толгойгоо цухуйлгасан хvvхдvvд нь ялааг амаараа vмхэж, vгvй бол хамраараа барих зэргээр тvvхийгээр нь хэрэглэх явдал ч цөөнгvй. Хатаасан ялааг харин хөлд дөнгөж орж байгаа хvvхдvvд өвлийн цагаар цонхны булан гэх мэтийн хvний нvднээс далд газраас олж амтархан vмхэлдэг гэдгийг аав, ээж нар сайн мэдэж байгаа. Ингээд бодохоор ялаа гээч энэхvv ер бусын бvтээгдэхvvн байгаагvй бол та бидний хоол идэх дур нэлээд өөр байх байсан нь баталгаатай.