logo
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д эрүү үүсгэв

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-д эрүү үүсгэв

2012/11/23

“Өгөөмөр” захын зүүн урд хэсэгт авто замын ажил хийж байгаад 1000 вольтын хүчдэлд цохиулж түлэгдсэн “Эрдэнэ зам” ХХК-ийн ажилтан Г.Мөнх-Од нас баржээ. Тухайн үед цахилгааныг тасалсан гэж байсан боловч Г.Мөнх-Одыг бохирын хоолой янзалж байх үед гэнэт цахилгаан ирснээр осол гарсан аж.
 Ослын улмаас 23 настай Г.Мөнх-Одын биеийн 80 хувь, залгиур хоолойн 15 хувь нь түлэгдсэн тул Гэмтэл, согог судлалын төвийн Түлэнхийн эмнэлэгт эмчлүүлж байсан юм.
Цагдаагийн байгууллагаас “Эрдэнэ зам”, “Монтего”, “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ХХК зэрэг компаниудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Хэрэв эдгээр байгууллагын гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл тав хүртэлх жилээр хорих ялаар шийтгэх юм байна.  


Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш