НҮБ-ын АЗ лхагва гаригийн үдэш Газын зурвасын түр эвлэрэлийн гэрээнд сонирхогч талуудыг нухацтай хандахыг уриалжээ. Үүнтэй зэрэгцэн АЗ-ийн гишүүд дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Газын зурвасын хүн амд нэмэлт хүмүүнлэгийн тусламжийг ”холбогдох сувгуудаар ирүүлэхийг” хүсчээ.Хүмүүнлэгийн тусламжинд тэд хүнсний бүтээгдэхүүн, түлш, эмийн бэлдмэлүүдийг оруулжээ. Ингэхдээ НҮБ-ын АЗ-ийн гишүүд Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийгийн эвлэрэлийн гэрээ байгууулахад оруулсан хувь нэмрийг үнэлэв. Нөгөөтэйгүүр, Израиль өнөөдөр мэдэгдэхдээ, тус улсын нутаг дэвсгэрийг Газын зурвасын талаас буудсаар байна гэжээ. Газын зурвасыг удиардаж байгаа Палестины ХАМАС хөдөлгөөн энэхүү мэдээнд няцаалт өгөв.