logo
“Дэлхийн мистерт” загвар өмсөгч Энхболд өрсөлдөж байна

“Дэлхийн мистерт” загвар өмсөгч Энхболд өрсөлдөж байна

2012/11/23
Дэлхийн мистер шалгаруулах тэмцээнд манай улс анх 2010 оноос эхлэн оролцогчидоо илгээсэн билээ. Харин энэ удаагийн тэмцээнд эх орноо төлөөлж загвар өмсөгч Энхтуяагийн Энхболд оролцож байгаа юм. Түүний хувьд анх 2008 оноос “Монгол модель” агентлагт орж, загварын ертөнцөд хөл тавьсан юм. Тэрбээр 1987 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд 2005 онд Нийслэлийн 62 дугаар сургуулийн дүүргэжээ. Тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэнгийн хамтаар “Говь” брэндийн нүүр царайгаар тодорсоноор олны анхааралд анх өртсөн. 2008 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажиллаж байгаа бөгөөд үүнээс өмнө СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцжээ. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Харин өдгөө СЭЗДС-д Бизнес удирдлагын ангид суралцахын зэрэгцээ “Моннис” компанийн борлуулалтын хэлтэст ажилладаг.Одоогоор эхнэр охины хамт амьдардаг бөгөөд өдгөө тэмцээн ид дундаа үргэлжилж байна
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш