Палестины цэргүүд түр эвлэрэл хүчин төгөлдөр болсны дараа Израилийн өмнөд хэгсийн нутаг дэвсгэрт Газын зурвасын талаас пуужингийн бөмбөгдөлтөө үргэлжлүүлсээр байна. Энэ тухай пүрэв гаригт израилийн командлалыг иш татан РИА Новости агентлаг уламжлав. Палестины ХАМАС хөдөлгөөн уг мэдээллийг няцаав. Тэд мэдэгдэлдээ, палестины тал түр эвлэрэлийн гэрээг мөрдөж байгаа гэлээ. Өмнө нь гал зогсоох цаг ирэхэд Газын зурваст бөмбөг дэлбэрсэн тухай мээдэлсэн. Уг дэмбэрэлтэд хүний амь нас эрсдээгүй байна. Түр эвлэрэлийн гэрээ нь москвагийн цагаар 23 цагт болжээ. Хэрэв палестинчууд дайралтаа сэргээвэл, Израиль цэргийн ажиллагаагаа сэргээхийн зэрэгцээ, хуурай газрын ажиллагаагаа эхлүүлэх аж.