logo
 Тагнуулчийн хэргийг ТЕГ-т буцаажээ

Тагнуулчийн хэргийг ТЕГ-т буцаажээ

2012/11/23

Тагнуулын Еерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа B.Нямхандын хэрэг дахин Таг­нуулын Ерөнхий газарт шилж­жээ. Комиссар В.Нямхандыг төрийн нууцад хамаарах баримт бичгийг хятадуудад задруулж, 100 сая төгрөгийн гэрээ хийсэн хэрэгт буруутган шалгаад, жил гаруй болж байна.

Түүнийг шүүх хурал хэд, хэдэн удаа хойшлогдсоны эцэст өнгөрсөн оны арван­нэгдүгээр сарын 17-нд Хан-Уул дүүргийн шүүхэд явагдсан. Улмаар шүүх В.Ням­хандын хэргийг мөр­дөн байцаалтад бу­цаах шийдвэр гаргасан билээ. Энэ дагуу мөрдөн бай­­цаалт дуусч, хэргийг нийс­­лэлийн Прокурорын га­зарт шилжүүлсэн боловч хяналтын прокурорын зүгээс “Нэмж тод­руулах шаард­ла­гатай” хэ­мээн үзэж, ТЕГ-т буцаа­сан байна.  

В.Нямханд хоригдож байх хугацаандаа хууч өвчин нь сэдэрсэн тул эрүүл мэн­дийн шалтгаанаар батлан даал­тад байгаа ажээ.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш