Хятад энх тайванч хөгжлийн замыг сонгож авснаараа дайснуудад нөлөө үзүүлж, зорилгодоо хүрэхийг эрмэлзэж байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Владимир Портяков «Оросын дуу хоолой» радиод өгсэн ярилцлагдаа тэмдэглэв. Энх тайванч хөгжил шинэтгэл явуулж, улс орноо баяжуулж, сүр хүчий нь зузаатгахын тулд Хятад улсаас хийсэн стратегийн сонголтод нийцэж байна гэж урьд өмнө Бээжин удаа дараа мэдэгдсэн билээ. Гэвч эл асуудал бас өөр талтай гэж Портяков үзэж байна.
2008 оноос хойш Хятад улс орныхоо «эрх ашгийн хөгжил» гэгчийг хамгаалахын тулд шууд үзүүлэх цэргийн шахалтыг оролцуулан маш хатуу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа нэг бус удаа харуулав. Эдгээр арга хэмжээ үндэсний тусгаар тогтнол ба нөөцийн саадгүй нийлүүлэлттэй холбоотой юм. Энэ оны 11-р сард чуулан хуралдсан ХКН-ын 18-р их хурал улс орныхоо зэвсэгт хүчнийг бэхжүүлэх чиг бодлогыг батлав. Энэ нь Бээжин мөргөлдөөнийг зохицуулахад цэргийн хүч хэрэглэж болзошгүй гэсэн үг гэж Портяков хэллээ.
Үүний хамт Хятад АНУ-тай харилцааг доройтуулахаас сэрэмжлэх зорилгоор бүхнийг хийж байна. Хятадын эрэг хавьд явагсдан америкийн цэргийн сургууль Бээжингийг боломждоо бодит үнэлгээ өгч улмаар сэхүүн санаархлаа хязгаарлахад хүргэв. Стратегийн үүднээс одоо АНУ Хятадын өрнүүн хөгжлийг дэмжих эсвэл тогтоон барих арга хэмжээ авах боломжтой гэж Портяков үзэж байна.