logo
 Холливудын кинонд монгол эмэгтэйчүүд шалгуулж байна

Холливудын кинонд монгол эмэгтэйчүүд шалгуулж байна

2012/11/23

Холливудын алдарт най­руулагч Жан Жак Аннауд Монголд иржээ. Түүнийг Брэд питтийн тоглосон “Төвдөд өнгөрүүлсэн долоон жил”, мэргэн буудагч Василий Зайцевийн тухай “Дайс­ны аман дээр” болон “Баавгай”, “Нууц ам­раг”, “Хар алт” зэрэг ки­нонуудаар нь манай улсын үзэгчид андахгүй.

Тэрбээр Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” романаас сэдэвлэн ийм нэртэй киног өвөрмонголчуудтай хамтран хийж байгаа бөгөөд гол дүрийн эмэгтэй жүжигчнийг шалгаруулах юм. Гол дүрийн эмэгтэйг шалгаруулах ажил “Creative art” группын байранд болж байгаа юм байна.

Одоогийн байдлаар 20 гаруй эмэгтэй шалгуулаад байна. Тэдний дундаас жү­жиг­чин Р.Анхням, “Хадаг” кинонд тоглосон Б.Цэцэгээ болон нэг загвар өмсөгч нар тэнцсэн ч дахин шигшигдэж, нэг нь үлдэх юм байна.

Гэвч сонгогдсон эмэгтэй Хятадад очоод шууд кинонд тоглохгүй гэнэ. Учир нь, Солонгос болон Хятад улсад мөн шал­гаруулалт болж байгаа. Улс, улсаас сонгогдсон жү­жигчдийг найруулагч дахин шалгаснаар гол дүрийн эмэгтэй жүжигчин тодрох аж.

Эх  сурвалж: "Өглөөний Сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш