“Miss Earth 2012” буюу “Эх дэлхийн мисс” шалгаруулах 12 дахь наадам энэ сарын 4-нд Филлипинд нээлтээ хийн оролцогчдоо хүлээн авсан юм. Тус наадам энэ сарын 24-нд титмийн эзнээ шалгаруулна. “Miss Earth 2012” наадамд АНУ, Австри, Бельги, Бразил, Канад, БНХАУ, Англи, Итали, ОХУ зэрэг 80 орны гоо бүсгүй эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Уг наадамд Монгол Улсын төлөөлөн мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг амжилттай оролцож байна. “Miss Earth 2012” наадам нь 21 номинаци тус бүрээр эхний гурван байрыг шалгаруулан алт, мөнгө, хүрэл медаль олгодог бөгөөд шилдгийн шилдэг нэг оролцогч титмийн эзэн болдог. Мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг тус наадмын “Resorts Wear Competition” буюу “Усны хувцастай үзүүлбэр”-т гуравдугаар байр эзлэн хүрэл медалийн эзэн болжээ.
Тэрээр өнгөрсөн нэгдүгээр сард болсон “Манжуурын мисс -2012”-ын тэргүүн миссээр шалгарч байсан юм. Мисс Төрбатын Батцэцэг “Шилмэл загварын ордон”-ы шилдэг модель бөгөөд 2007 оноос загварын тайзнаа гарсан. “Asian Super Model – 2010” олон улсын тэмцээнээс “Asian Super model” шагнал, “Miss Mongolia-2010” тэмцээний “Дэд Мисс” шагнал, “Краса Бурятия-2010” олон улсын тэмцээний “Краса Байкала-2010” гранпри шагнал, “Goyol 2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит Шилдэг загвар өмсөгч” шагналыг тус тус хүртэж өөрийн гоо үзэсгэлэн авьяас чадвараараа богино хугацаанд таниулж чадсан бүсгүй юм.