logo
Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай хэлэлцэнэ

Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай хэлэлцэнэ

2012/11/24
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэ өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Цог нарын санаачлан боловсруулсан “Хөшөө дурсгал, шашны зан үйлийн барилга, байгууламж барих, санхүүжүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Салбарын шагналын тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Санамж бичигт гарын үсэг зурах эрх олгох тухай, Тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай, Хөрөнгө гаргах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн дүнгийн  тухай, Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн 2012 оны III улирлын  дүнгийн  тухай, Эрчим хүчний салбарын ой тэмдэглэх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн АСЕМ-ын уулзалтад оролцсон дүнгийн тухай зэрэг асуудлыг танилцуулах юм байна.

Б.Хүдэр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш