logo
СЕХ санал тоологч 91 машинаас дүнгээ авч чадахгүй байна

СЕХ санал тоологч 91 машинаас дүнгээ авч чадахгүй байна

2012/11/24
Орон нутгийн сонгуулиар сонгогчдын саналыг нийт 2444 автомат машинаар тооолжээ. Автомат машин ажиллагааны хувьд уг нь их энгийн. Хуульд заасан цагийн дагуу өглөөний 07 цагаас оройн 22 цаг хүртэл ажиллаж автоматаар унтарна. Сим картаар сонгогчдын саналыг уншуулж, улмаар сонгогчдын санал тэр дороо цаасан дээр гарч ирнэ. Бүх намын ажиглагч нарт саналын хуудсыг өгөх учиртай. Ингээд хэсгийн хорооны ахлагч нар СЕХ-нд дүнг утсаар мэдээлнэ. Автомат машин хүчингүй хуудсыг өөрөө ялгачихдаг. Тиймээс удах ямар ч асуудал байхгүй.
Гэтэл СЕХ-оос санал хураалт дуусаад хоёр хоночихоод байхад дүнгээ танилцуулахгүй байгаа нь олны гайхашралыг төрүүлж байгаа юм. СЕХ-ы мэдээллээр бол 91 автомат машинааас ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр дүнгээ авч чадахгүй байгаа бололтой. Тиймээс сонгуулийн нэгдсэн дүнг одоо болтол олон нийтэд мэдээлж чадахгүй байгаа аж. Автомат машин хамгийн найдвартай гэсэн үг худлаа болох нь үүгээр батлагдаж байгаа юм. Иргэд ч автомат машинд итгэлгүй байгаагаа УИХ-ын сонгуулиас удаа дараа илэрхийлсээр байгаа. Нийслэлийн ихэнхи дүүргийн тойргйин хэсгийн хороонд сонгуулийн ирц хүрээгүй нь иргэд автомат машинд итгэх итгэлтэй холбоотой гэж үзэх хүмүүс олон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш