УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын нээлттэй мэтгэлцээний дараа нийгэмд "Оюу Толгой"-н Хөрөнгө Оруулалттай холбоотой санал, шүүмжлэл, яриа, маргаан идэвхжиж эхэллээ.
Энэ үеэр маш олон хүн "Ингэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль талд байна?" гэсэн асуултыг тавьж буй нь нууц биш. Харамсалтай нь аман дээрээ шударга ёс, үндэсний эрх ашиг ярих дуртай Ерөнхийлөгчийн маань байр суурь олон нийтэд ярьдгаасаа өөр бололтой.
11 сарын 22-нд Европын Холбооны элчин сайдуудыг хүлээн авч уулзах үеэрээ тэрээр :
"Оюу Толгойн гэрээний талаархи миний байр суурь тодорхой. Яахав , энэ гэрээ бидэнд сургамж болж үлдэх байх" хэмээн өгүүлсэн нь баримт болон үлджээ.
Дашрамд дурьдахад Монгол улсын Тэргүүн хатагтайн тэргүүлдэг санд "Рио Тинто" компани их хэмжээний мөнгө хандивлаж байсан билээ.
Э.Мягмардорж