logo
МУГЖ Урнаагийн сургаал

МУГЖ Урнаагийн сургаал

2012/11/28
МУГЖ У.Уранчимэг хүүхдэдээ монгол хэлээ зөв сурахыг хамгийн их захидаг. Түүний хүүхэд орос, англи хэлийг маш сайн эзэмшсэн ажээ. Гэсэн ч монгол хүнтэй сурсан хэлээрээ ярихыг нь хатуу хориглодог гэнэ. Урнаа гавьяат “Харахад монгол, сэтгэл нь монгол гэж цээжээ дэлдсэн ч эх хэлээрээ ярьж чадахгүй бол ямар боловсролтой, хэн байх нь хамаагүй. Үнэ цэнээ алддаг. Тиймээс эцэг, эхчүүд багаас нь хүүхдэдээ эх хэлийг нь зөв эзэмшүүлж, хэвшүүлэх хэрэгтэй” гэж үздэг.   
Үнэхээр ч УДЭТ-ын уран бүтээлчид “Тамгагүй төр” жүжгийг амилуулахад за­­рим үг, хэллэгийг үзэг­чид ойлгохгүй байжээ. Жүжигчид энэхүү уран бүтээлийг амилуулахын тулд XIII зууны түүхийг чамгүй судалж, тухайн үеийн орчинд нь үзэгчдийг “хөл тавиулсан” гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш