“Номин”, “Миний дэлгүүр” нь зах зээлийн давамгай байдалтай аж ахуйн нэгж ба тус сүлжээ дэлгүүрүүд нь үйлдвэрлэгч, импортлогчдоос бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс нэг хувийг авдаг бөгөөд тэр үнэ дээрээ жижиглэнгийн үнэ гээд дахин үнэ нэмдэг байсан. Энэ нь хэрэглэгчдэд очих барааны үнийг нэмэгдэхээс гадна өрсөлдөөнд хязгаарлалт үүсгэж байгаа учраас ирэх 12 сарын 1-нээс нэг ижил төрлийн бүтээгдэхүүн борлуулахыг хүсэж байгаа үйлдвэрлэгч нараас нэг ижил үнэ авахаар болсон тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай мэдээлсэн. Өөрөө хэлбэл тухайн үйлдвэрлэгч, импортлогчийн үнэн дээр үнэ нэмж зарахгүй. Мөн жижиглэн болон бөөний үнийг нэг болгох юм байна.