logo
Нийслэлд ажиллаж байгаа худалдааны захуудад ороход хураамж төлөхгүй

Нийслэлд ажиллаж байгаа худалдааны захуудад ороход хураамж төлөхгүй

2012/11/29
“Нарантуул”, “Хар хорин” зах руу ороход 50 төгрөг аваад байна гэсэн гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт байнга ирдэг байна. Дэлгүүрт ороход мөнгө өгдөг зүйл энэ дэлхий дээр байдаггүй. Музей ч юмуу үзвэр, концерт үзэхэд мөнгө төлдөг. Тиймээс “Нарантуул”, “Хар хорин” зах руу ороход мөнгө авдаг ажлыг зогсоох нь зүйтэй гэж О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэв. Ингээд 12 сарын 1-нээс эхлээд тус захууд руу иргэд орохдоо 50 төгрөг өгөхгүй болгожээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш