Өнөөдөр өглөө МАН-ын удирдах зөвлөл хуралдсан байна. Хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулсан байна. Өнгөрөгч 4 жил дүүрэг хороондоо ажлын үзүүлэлт тааруу, нэр хүнд муутай ажилласан дүүргийн засаг дарга нарыг авч хэлэлцэн дахин томилон ажиллуулахгүй байх шийдвэр гаргасан байна.
Үүнд: Баянгол дүүргийн засаг дарга Л. Амгалан, Сонгино хайрхан дүүргийн засаг дарга Ц.Болд, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар зэрэг дүүргүүдийн засаг дарга нар багтжээ. МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэр өнөөдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх юм байна.