Орос-өмнөд солонгосын KSLV-1 пуужингийн хөөрөлтийг техникийн шалтгаанаар болиулав. Өнөөдөр түүнийг өмнөд солонгосын «Наро» сансрын хөлгийн буудлаас хөөргөх байсан. Гэвч товлосон хугацаанаас 10 минутын өмнө хөөргөх ажиллагааг зогсоов. Урьдчилан мэдээлснээр Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн пуужингийн 2 дахь угсраа гэмтсэн байна. Энэ нь өөрийн зөөгч пуужингаар сансрын пуужин дэлхийн орчмын тойрог замд гаргах гэсэн Сөүлийн 3 дахь оролдлого билээ. Түрүүчийн хоёр оролдлого амжилтгүй болжээ.