Cайн найз
Мэдээж хэрэг хичнээн сайн найз байлаа ч гэсэн найзад чинь бас янз бүрийн асуудал тохиолдсон, уур уцаартай, стресст орох үе гарна шүү дээ. Яг энэ үед нь түүнээс тусламж аль эсвэл зөвлөгөө хүсэх хэрэггүй. Харин ч эсрэгээрээ чамайг төвөгшөөж, буруу хариулт ч өгч мэдэх магадлалтай.
Ээж
Ямар ч эргэлзээгүйгээр чамд сайн сайхныг хүсч явдаг хүний нэг. Хэзээ ч ямар ч асуудлын талаар санал бодлоо хуваалцахад ээж тань ямагт бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл хамгийн сайн туслагч бас аврагч байж чаддаг.
Аав
Ээж шиг тань мөн адил хамгийн дотны үнэ цэнэтэй зөвлөгөөг өгч чаддаг хүний нэг. Гэхдээ аавууд хүү нартаа илүү зөвлөгөө өгч чаддаг. Учир нь эрчүүд бие биенээ ойлгох тал дээр сайн шүү дээ. Харин эмэгтэй хүүхдийн янз бүрийн нарийн ширийн асуудалд аав нар тэр бүр оролцоод байж чаддаггүй учраас охидууддаа зөвлөгөө өгөх тал дээр жаахан маруухан байх явдал бий. Гэхдээ үүнийг нь эрэгтэй эмэгтэй хүүхдээ ялгаж үздэг гэж буруугаар ойлгож болохгүй юм. Зүгээр л эмэгтэй хүний тал дээр ээж нараас мэдлэг тааруухан байдагт хэргийн гол учир нь байгаа юм шүү дээ.
Эмээ
Эмээ нар бол хамгийн айхтар хүмүүс байдаг. Хэдий нас өндөр гарсан ч гэсэн энэ чавганц юугаа мэддэг юм бэ гэж бодвол эндүүрэл болно шүү. Жинхэнэ шүүмжлэлтэй хэрнээ хатуухан сургамж болон зөвлөгөөг олон жилийн амьдралын туршлага, элээсэн оймсныхоо тоогоор харин ч нэг өгнө дөө.
Дүү
Мэдээж хэрэг танд сэтгэлээрээ туслахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ жаахан туршлага дутах байх.
Хамт олон
Уулын мод урттай богинотой гэдэг шиг хамт олон дунд сайнтай муутай хүн байхыг алийг тэр гэхэв. Танд атаархдаг нэгэн байхад таныг дэмждэг ч нэгэн байх жишээтэй. Иймд ямар хүнд хандах вэ гэдгээ маш сайтар бодох хэрэгтэй юм шүү.
/Хань/