logo
Долоо хоногийн ”Топ” мэдэгдэл

Долоо хоногийн ”Топ” мэдэгдэл

2012/12/01
С.Чинзориг: Ямар саарал ордонд сууж үзээгүй биш, сонгогчдоо л бодсон юм

Өвөрхангайн тойрогт бус­даасаа тасархай илүү саналаар ялалт байгуулсан С.Чинзориг энэ мэдэгдлийг хийлээ. Аливаад тү­рүүлж ам нээгээд байдаггүй, турш­лагатай улстөрч гэгддэг тэр­бээр энэ удаа ч гэсэн асуу­далд хүлээцтэй хандсан. Гэвч “тэс­нэ тэснэ гэхэд” гэгч болов бо­лолтой. УИХ-ын сонгуулиар мөн­гө тараасан, сонгогчдын са­на­лыг худалдаж авах гэ­сэн үйлдэл гаргасан гэсэн гом­дол хэд, хэдэн тойрогт гар­сан. Зарим нь баримтаар нотлогд­сон. Харин хууль, шүүх энэ хэ­рэгт тэгш хандаж чадаагүй. Хэл аманд орсон хэд, хэдэн ги­шүүнийг тангаргийг нь өр­гүүлсэн хэрнээ Өвөрхангайн той­рогт ялалт байгуулсан С.Чин­зориг, Н.Төмөрхүү нарыг хасч, Г.Батхүү, Д.Зоригт на­рыг тангараг өргүүлэх шийд­вэрийг гаргаад байгаа билээ. Энэ хэрэгт нэг намаас нэр дэвш­сэн гэдгээр нь хоёр хүнийг шууд буруутгаад байгаа нь шу­дар­га бус санагдаад байгаа юм. Үнэндээ Өвөрхангайгаас та­сар­хай ялалт байгуулах нь анх­наасаа тодорхой байсан С.Чин­зориг санал худалдаж авах гэж мөнгө тараах нь тэнэг хэ­рэг. Гэсэн ч хэргийг хамтад нь нялзааж, хамтад нь хасч ор­хилоо. Тэднийг санал худалдаж авах зорилгоор архи тараа­сан гэж байснаа сүүлд нь “Насанд хү­­рээгүй хүү­хэд суртал­чил­гаан­­даа ажиллуул­сан” гэсэн бо­ди­той бус шалтгаанаар хассан би­­лээ.С.Жавхлан: Магсаржав ахыг маань төр засаг үнэлэхгүй байгаа ч Монголын ард түмэн минь болон би үнэлж байна

С.Жавхлан гавьяат төрийн тэргүүний дүрд “тоглов”. Тэр­бээр тайлан тоглолтынхоо үеэр “ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан аяз зохиосон Маг­саржав ахыг маань төр засаг үнэ­лэхгүй байгаа ч Монголын ард түмэн минь болон би үнэлж бай­на. Надад энэ “гавьяат” гэх ал­дар хүнддэж байна. Харин  агуу хөгжмийн зохиолч энэ ахад маань хөнгөдөх байх” гэж хэлээд хөгжмийн зохиолч Б.Маг­­саржавт гавьяатынхаа тэмд­­гийг зүүж өгсөн юм. Түү­ний энэ “эрүүл биш” шийдвэр, ялан­гуяа “Би” гэсэн үг үзэгчдийн дур­гүйг тун их хүргэсэн ч уярч хайлах хүн бас байсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Дургүйцсэн үзэгчдийн хувьд ойлгомжтой, “С.Жавхлан төрийн өмнөөс хүн шаг­надаг хэн бэ” гэж бодсон. Улс төрд орох гэж хоёр ч удаа зүтгээд бүтээгүй тэрбээр сүү­лийн үед “улстөржих” бо­лом­жийг алдахгүй ашиглах бол­сон. Ийм нэг үйлдэлдээ тө­рийн хишгийг чамласан нь таалагдахгүй байсан юм. Өгө­хөд нь алгаа тосч авчихаад, да­раа нь өөр хүнд шилжүүлж, тэ­гэх­дээ муулаад авсан нь “ач мэд­дэггүй” ч гэх юм уу нэг тийм худрагагүй нэгэн болгож ха­рагдуулсан юм.
Харин бусдынх нь хувьд “Хи­лийн заставын хар нүдэн бүсгүй”, “Зүрх­ний уяа, “Зүүдэн бороо” зэ­рэг ард түмний сэтгэлд хо­ногшсон олон сайхан дуу зо­хиосон хөгжмийн зохиолч Б.Маг­саржавыг төрийн хайр хи­шиг хүртээгүй явсанд нь гайх­сан хүмүүс байсан юм.

О.Магнай: Нефть импортлогч компаниудаас 17 тэрбумаа авна, эргэлзэх хэрэггүй

Шатахууны үнийн асуудлаар өнгөрсөн нэгдүгээр сард Тө­рийн ордонд болсон нээлттэй хэ­лэл­цүүлгийн үеэр Ажил ол­гогч эздийн нэгдсэн холбооны ерөн­хий­лөгч Х.Ганбаатар “Торгууль ног­дуулбал шатахууны үнэ нэм­нэ шүү” хэмээн хурц мэ­дэгдэл хийж байсан билээ. Хэр­вээ торгууль ногдуулбал нефть импортлогч компаниуд бор­луулалтын үнээсээ торгуулийн мөн­гөө гаргаад авчих юм бай­на гэсэн ойлголт эндээс үүс­сэн. ШӨХТГ энэ торгуулийг хүчин­гүй болгосон ч шинэ дарга О.Магнай сэргээсэн билээ. Сэр­гээгээд зогсохгүй НИК зэрэг компанид таван тэр­бум төгрөгийн торгууль тавь­сан. Энэ их мөнгийг шата­хуун импортлогчид гаргаж өг­лөө гэ­хэд шатахууны үнэд шин­гээх­гүй гэх баталгаа бай­на уу. Иргэдийн нуруун дээр бас нэг ачаа нэмчих вий гэ­сэн болгоомжлол ний­гэмд үүсээд байна. Гэхдээ түү­ний шийд­вэрийг нефть импортлогч­доос бусад нь талархан хүлээж авч байгаа юм. Тэрбээр мөн захаар үйлчлүүлсэн иргэдээс хураамж авдгийг болиулах шийдвэр гаргаж, Соёмбо, Чин­­гис брэнд нэрийг төрийн мэ­дэлд авснаа зарласан юм.

Ц.Содномцэрэн: Дахин санал хураалтад ирц хамаарахгүй, илүү санал авсан нь ялна

Орон нутгийн сонгуулийн ирц хүрээгүй хэсгийн хороодод өнөө­дөр дахин санал хураалт явуулж байгаа билээ. Энэ удаа­гийн санал хураалт дээр ирц хүрэхгүй байх вий гэсэн бол­гоомжлол байсан ч энэ нь са­наа зовох асуудал биш бай­жээ. Дахин санал хураалтад ир­цийн хувь хамаарахгүй, илүү санал авсан нь л ялдаг хууль­тай юм байна. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “Да­хин са­нал хураах хэсгийн хороо­дын мэдээллийг нэгтгээд бэлтгэл ажлаа хийнэ. Орон нутгийн сон­гуулийн тухай хуульд заас­наар дахин санал хураалтыг долоо хоногийн дотор зарлаж,  санал хураана гэж байгаа. Да­хин санал хураалтад ирц ха­маарахгүй гэдгийг дээр хэлсэн. Өө­рөөр хэлбэл, дахин санал ху­раалт ирц  хүрэхгүй байсан ч хамгийн их санал авсан нэр дэв­шигчийг ялсанд тооцоод  явах юм. Сонгогчдын ирцийг заа­вал 50 хувьд хүрэх ёстой гэх мэт тусгайлсан заалт байхгүй” хэ­мээн өгүүлсэн байна. Тэгэхээр хэс­гийн хороодод гурван хүн ирж саналаа өгсөн ч илүү санал ав­сан нь ялалт байгуулах юм бай­на. Сонгууль өнөөдөр ямар ч байсан дуусах нь.

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш