logo
Дуучин Наран өөрийгөө 2 саяар үнэлжээ

Дуучин Наран өөрийгөө 2 саяар үнэлжээ

2012/12/01
Хуучин оноо үдэж, шинэ оныг баяр хөөртэй угтдаг шинэ жилийн баяр айсуй. Албан байгууллагууд шинэ оноо хэрхэн угтах талаар хэдийнэ төлөвлөгөө боловсруулаад эхэлсэнтэй зэрэгцээд хамтлаг, дуучид ханшаа тогтоож байгаа гэнэ. Тэгвэл Дэлхийн олон оронд өөрийн дуу хоолойгоо таниулж чадсан дуучин Наран  шинэ жилийн томоохон арга хэмжээнд уригдан очиж дуулахдаа 2 сая төгрөгөөр дуулах үнэ ханш тогтоосон гэнэ. Дуучин бүсгүй эх орныхоо шилдэг дуу хуурыг дэлхий дахинд таниулан сурталчилах зорилгоор Монгол, Орос, Англи, Хятад, Япон гэсэн 5 хэл дээр CD-гээ гаргасан билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш