Шинэ эхнэр нь хүүхэд төрүүлж аварга бас нэг үрийнхээ зулайг үнэрлэв гээд л бичиж байв. Энэ бүхэнд аварга хариу өгөлгүй өнөөг хүрсэн харин саяхан нэг сонинд ярилцлагадаа тэрээр “Баясгалан бид хоёр албан ёсоор салаад удаж байгаа тэглээ гээд муудалцсан юм байхгүй. Хүүхдүүд маань бидний хооронд ирж очдог одоо том хүү маань 16нас хүрч байна.Энэ жил бас хүүхэдтэй болсон би чинь дөрвөн хүү ,нэг охинтой боллоо шүү дээ ” гэж ярьжээ.
Анх удаа л үнэнээ хэлсэн өчил нь энэ байв. Урьд нь аварга өөр тайлбарархуу үг хэлж сонин хэвлэлийнхэн худал сенсаац хөөцөлдөх юм гэж гэж гүрийсэн удаа бий. Тэгвэл хэвлэлийнхий хараа хурц, үнэн л бичээд байсныг аваргийн өөрийнх нь тайлбар батлав.
Түүний анхны бөгөөд,отгон эхнэрүүд хоороноо тун төстэй байгаа биз.Энэ жилийн улсын баяр наадмаар залуу гэргийтэй наадсан аварга нэгэн цагт анхны эхнэр Баясгалангаа дагуулан ирж зүлэг ногоон талбайг чимдэг байлаа.