Японы Токио хотноо олимпийн эрхийн 300 оноо олгох чансаа өндөртэй тэмцээн болох “Их дуулга” өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээнд дэлхийн 36 орны 269 жүдочид хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр манай баг тамирчдаас медалийн тавцанд гарсангүй. Харин тэмцээнийг зохион байгуулагч Япон орны жүдочид таван жинд алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73кг-д Х.Цагаанбаатар БНСУ-ын бөх Чун Чул Минтэй барилдаж вазари үнэлгээгээр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Японы бөх Авано Ясүхиротой барилдахаар боллоо.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73кг-д Х.Цагаанбаатар БНСУ-ын бөх Чун Чул Минтэй барилдаж вазари үнэлгээгээр яллаа. Түүний дараагийн өрсөлдөгч нь Японы бөх Авано Ясүхиротой барилдахаар боллоо.