logo
Д.Дагвадоржийг тулаанд дуудав

Д.Дагвадоржийг тулаанд дуудав

2012/12/03
Японы мэргэжлийн тулааны урлагийн их мастер Антонио Иноки мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийг халз тулаанд дууджээ.

Тэрбээр ийнхүү түүнийг хоёр дахь удаагаа тулаанд дуудаж байгаа нь энэ. Тэрбээр өмнө гурван сая ам.доллар амлаж байсан. Харин энэ удаад “Их хэмжээний мөнгө амлахгүй ээ. Хэрэв миний урилгыг хүлээж авч тулаанд оролцвол мэдээж хэрэг үзэгчдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй” хэмээн ярьсан байна. Японы мэргэжлийн тулаанчид шинэ оны өмнөхөн өнгөрөгч оныхоо хамгийн том тулааныг хийдэг аж.

Тиймдээ ч энэ сарын дундуур Өвөр Монголд тулааны тэмцээн зохион байгуулан шилдэг тулаанчдыг Японд урих бодолтой байгаагаа хэлсэн байна. Антонио Инокигийн хувьд өдгөө 69 настай тулаанч бөгөөд тулааны урлагаар 1950 оноос хойш хичээллэж байгаа аж. Тэрбээр 1978 онд алдарт Мухаммед Алитай халз тулалдаж байсан ба түүнийг Японы мэргэжлийн тулааны урлагийн загалмайлсан эцэг гэдэг юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш