Манай улсын засгийн газар "Алтан Дорнод Монгол" компанийн хооронд татварын маргаан үүсч хоёр жилийн нүүр үзэж байна. Харин саяхнаас "Алтан Дорнод Монгол" компани татварын болон бусад хуримтлагдсан өрийг барагдуулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Дээрх татварын маргаан анх үүссэн шалтгааныг тодруулбал одоогоос гурван жилийн өмнө "Алтан Дорнод Монгол" компанийн хадгалуулсан алтыг Монголбанк эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр худалдсанаар дээрх татварын маргаан үүссэн юм. Нэгэнт алтаа арилжиж, ашиг олсон учраас 68 хувийн татвар төлөх ёстой гэж шүүх үзсэн бол "Алтан Дорнод Монгол" компани алтаа худалдаагүй учраас уг татварыг төлөхөөс татгалзсан байна. Улмаар тус компанийн захирал С.В.Паушок Монголбанк гэрээгээ зөрчин алтыг нь арилжсан учир татвар төлөхгүй гэдэг үндэслэлээр Арбитрын шүүхэд хандсан. Гурван жил үргэлжилсэн маргааныг олон улсын Арбитрын шүүх өнгөрсөн тавдугаар сард эцэслэн шийдэж, "Алтан Дорнод Монгол" компани Монголбанкнаас хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзсэн байна. Гэвч үүнээс өмнө Монголын шүүх уг асуудлыг хэлэлцээд Монголбанкинд хадгалуулсан гурван тонн алтанд нь 68 хувийн татвар ногдуулахаар тогтсон юм.
Хэдийгээр Арбитрын шүүх бусдын хадгалуулсан алтыг зөвшөөрөлгүйгээр худалдан татварын өрөнд унагасан Монголбанк хохирлыг барагдуулах ёстой гэж үзсэн ч "Алтан Дорнод Монгол" дээрх татварыг төлж эхэлжээ.
Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр гарсны дагуу Булган аймгийн татварын хэлтэст 15.1 сая, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 469 сая, лицензийн төлбөрт 53.6 сая, газрын төлбөрт 97.5 сая, хүн амын орлогын албан татварт 10 сая, Дарханы цахилгаан шугам сүлжээний газарт цахилгааны төлбөрт 40 сая төгрөгийг тус тус төлөөд байгаа гэнэ. Мөн ажилчдын цалинд 100 сая гаруй төгрөг зарцуулаад байгаа аж.