logo
“Нарийн нандин” хувцcыг хэрхэн угаах вэ?

“Нарийн нандин” хувцcыг хэрхэн угаах вэ?

2011/07/19

Байнга өмсдөг учраас нэг хөхний даруулганы “амь” хоёр жилээс бараг хэтэрдэггүй. Гэвч ямар ч дотоож, хөхний даруулга болон бусад эдлэлийг зохих ёсоор угаавал хэрэглээг нь уртасгаж болно. Тэгвэл “нарийн нандин” хувцаснуудад хир “нарийн нандин” хандах ёстой вэ?

Өдөр тутмын дотуур хувцас
Ихэнх дотуур хувцасны шошгон дээр “handwash” гэж бичээтэй байдаг ч угаалгын машины зөөлөн тохируулга дээр угааж болдог. Даавуун болон синтетик материалтай дотуур хувцсанд жирийн угаалгын нунтгийг харин торон эдлэлийг зөөлөн угаалгын нунтгаар угаагаарай. Таны дотуур хувцсан дээр хөлсний шар толбо болсон бол түүнийг зөөлөн савангаар 30 минут орчим үрж, бүлээн усанд зайлах хэрэгтэй. Дотуур хувцсыг хэзээ ч куртка, өмд гэх мэт хүнд хувцастай угааж болохгүй. Энэ нь таны дотуур хувцасны чанар болон хэлбэрийг алдуулна. Мөн сэгсрэлгүй, хэцэн дээр тохож хатаана.

Сайн чанарын үнэтэй дотуур хувцас
Харин та зөвхөн онцгой тохиолдолд, эсвэл хааяа л өмсдөг дотуур хувцсаа гараар угаасан нь дээр. Ялангуяа торгон материалаар хийгдсэн бол. Хүйтэвтэр бүлээн, воктой усанд хэдэн минут байлгасныхаа дараа хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр зөөлөн базах маягтайгаар зайлна. Дараа нь илүүдэл усыг алчуураар авна уу. Унтлагын торгон хувцас, дотуур хувцас зэрэг нь нэг их бохирддоггүй учир ингэж угаасан ч сайн цэвэрлэгдэж чадна. Түүнээс гадна та шүршүүрт орж байхдаа үнэтэй дотуур хувцсаа угааж болно. Ингэхдээ усанд бага зэрэг норгосныхоо дараа гартаа бага зэрэг зөөлөн шампунь (хүүхдийн шампунь ч байж болно) аваад хөөсрүүлж угаагаарай.

Хүүхдийн хувцас
Нярай хүүхдийн арьс ямар нэг химийн бодисонд маш эмзэг байдаг тул эхлээд хүүхдэд зориулсан тусгай угаалгын нунтгийг хэрэглэнэ. Дараа нь аажим аажмаар, бор хоолонд ороод эхлэхэд нь Tide, Ariel гэх мэт жирийн угаалгын нунтгийг хэрэглэж болох юм. Хүүхдийн хувцсыг ихэвчлэн бүлээн усанд угааж, зөөлөн тохиргоон дээр нь сэгсрээрэй.

Усны хувцас
Усан бассейн эсвэл гол, далайд орчихоод ирснийхээ дараа эхлээд цэвэр усаар сайн зайлах хэрэгтэй. Ингэж давс, хлор, бусад бодисоос нь салгаснаар өнгө нь хувирах эрсдлээс хамгаалж чадна. Мөн хлор нь эластик материалыг гэмтээх гэдэг талтай. Дараа нь өдөр тутам өмсдөг дотуур хувцастайгаа хамт угаалгын машинд угааж болно.

“Нарийн нандин” эдлэл бүр дээд зэргийн зөөлөн байх ёстой
Хүүхдийн хувцас болон ор хөнжлийн даавуу, дотуур хувцас зэрэг эдлэл нь цахилгаанжиж, эсвэл хатуу байж огт болохгүй. Учир нь эдгээр эдлэлүүд таны болон хүүхдийн тань арьсанд хамгийн ойр байдаг. Тиймээс та үргэлж хувцас зөөлрүүлэх үйлчилгээтэй “Lenor” зайлагч шингэнийг хэрэгэлэж байх хэрэгтэй. Түүнээс гадна зарим торон эмжээртэй дотоож нь арьсыг загатнуулж улайлгах гээд байдаг талтай. Харин зөөлрүүлэгч зайлагч шингэнийг хэрэглэвэл тийм зүйл болохгүйн дээр хувцасны эдлэгээ илүү уртасдаг.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш